Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утас, интернэтийн нэвтрэлт АНУ-д анх удаа өсөлтгүй болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Шинэ судалгааны дүгнэлтээр АНУ-ын гар утас, интернэтийн хэрэглээний нэвтрэлт анх удаа ханалтын түвшинд хүрчээ.

Pew Research Center байгууллагын гаргасан тайланд энэ жилийн тоо баримт нь хоёр жилийн өмнө буюу 2016 оны сүүлээр авсан судалгааны тоо баримттай бараг давхцсан байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Америкчуудын 95 хувь гар утастай, 89 хувь интернэт холболттой, 77 хувь ухаалаг гар утастай, 69 хувь нь сошиал сүлжээ хэрэглэдэг хэвээр, бараг өөрчлөлтгүй байжээ.

Харин PC хэрэглэдэг хүмүүсийн хувь хэмжээ 2016 онд 78 хувь байсан бол 2018 онд 73 хувь болж буурсан байна.

Эсрэгээрээ зөвхөн ухаалаг гар утаснаас интернэтэд холбогддог хүмүүс 2016 онд 12 хувь байснаа энэ жил 20 хувь болж өсжээ. Өөрөөр хэлбэл интернэтэд холбогдохдоо PC ашиглахаа больж, ухаалаг гар утас хэрэглэх нь нэмэгдсэн шилжилт хоёр жилийн хугацаанд явагдсан байна.

Судлаачид энэхүү тоо баримт нь интернэтийн өсөлт туйлдаа хүрээд зогссоныг харуулаагүй, харин нийгмийн асуудлыг шийдвэл цаашид өснө гэж үзжээ. Тухайлбал 2015 онд авсан судалгаагаар Америкчуудын 43 хувь нь гэртээ өндөр хурдтай интернэт ашиглахад өндөр үнэ саад болж байгааг хэлж байжээ.

Тиймээс үйлчилгээний өртгийг бууруулбал өсөлт цаашид үргэлжилнэ гэж үзсэн байна. Мөн энэ удаагийн судалгаагаар интернэт нь гэрэл цахилгаан шиг айл өрхүүдийн суурь хэрэглээ болсныг тогтоожээ.

 

Эх сурвалж: Engadget