2019/08/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S32
18°
12:00
S32
20°
13:00
S32
21°
14:00
S32
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХ-ны сайд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын уулзалтад оролцов

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 29
iKon.MN

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-нд болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов.

Уулзалтад ДГХБО-ын бүлгийн дарга, Парагвай Улсын Гадаад хэргийн сайд Л.А.Кастелиони болон бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар, мөн НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуи, НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О. Алгаерова нар оролцлоо.

“Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад түншлэлийг сэргээн бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон энэ удаагийн уулзалтаар Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг 2019 онд хянан хэлэлцэх хурлын бэлтгэлийг хангах, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд түншлэлийг бэхжүүлэх, хамтын чармайлтаа нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав.

 

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Түүнчлэн далайд гарцгүйгээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүдийг тодорхой хэмжээгээр бууруулах, худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоо, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой “Бүс ба Зам: Зорчих нөхцлийг хөнгөвчлөх санаачлага” гаргаж, “Бүс ба Зам”-тай холбоотой арга хэмжээнд оролцох албаны төлөөлөгчид, хөрөнгө оруулагчдад виз олгох ажиллагааг хөнгөвчлөх журам нэвтрүүлэн, хилийн хяналтын бүсэд тэдэнд зориулсан тусгай гарц байгуулсныг тэрээр онцлов.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x