Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уул аймгаас алга болсон ах, дүү хоёрыг эсэн мэнд олжээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дархан-Уул аймгаас энэ сарын 16-ны өдөр алга болсон ах, дүү хоёрыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олжээ.

Хүүхдүүд хоёулаа эрэгтэй, 12 болон 8 настай юм байна. 

Хөвгүүдийг алга болсныг ар гэрийнхэн нь мэдмэгцээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн цагаас эхлэн улсын хэмжээнд эрэн сурвалжлах үйл ажиллагааг явуулсан бөгөөд урьдчилсан байдлаар алга болсон үйл явц нь гадны нөлөөгүй болохыг тогтоожээ.

Мөн одоогийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа аж. Хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн хэллээ.