Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Би бол чи"

ikon.mn
2018 оны 9 сарын 27
iKon.MN

"Татар" хамтлагийн гишүүн Мөөгий буюу Д.Мөнхчулуун Mongolian mind шинэ төслөө эхлүүлж, "Think" нэртэй бүтээлээ залууст өөрийн дуу хоолой, үзэл бодлоо хүргэхийг зорьжээ.

Түүний "Би бол чи" хэмээх үг гүн утга агуулжээ. Учир нь дэлхий дахинд биднийг бүх нийтээр нь монгол хүн гэж харж харьцах тул "би" зөвхөн өөрийгөө бус бас "чамайг", "монголчуудыг" төлөөлж явдаг билээ. Тиймээс Монгол гэх нэрийг хайрлаж, хамгаалж, өндөрт өргөж явах нь чухал юм. Түүнтэй төслийнх нь талаар тодрууллаа.

 

-Mongolian Mind төслөө танилцуулахгүй юу?
-Манай хамтлаг нийгэмд  төрөл бүрийн нөлөөллийн ажлууд хийж дуу хоолойгоо өргөж ирсэн. 

Энэ удаад би Mongolian Mind  төслөө эхлүүлж, эхний бичлэгийнхээ зураг авалтыг хийлгээд байна. Үүний дараа долоо, найман монологи хийж нийтэд түгээх юм. 

Монгол хүмүүсийг дэлхий дахинд тэр бүр мэддэггүй.  Монголчууд байгаа гэдгээ мэдрүүлж, монгол хүн гэдгээрээ бахархаж, монгол гэх бүх зүйлийг хайрлан, өөрсдийн үнэ цэнээ бий болгохыг уриалан энэ удаагийн монологио хийлгэлээ.

-Яагаад ийм төсөл эхлүүлэх болсон юм бэ?
-2006 онд "ТАТАР" хамтлаг маш эрчимтэй уран бүтээл хийж байлаа. Залуучуудын дунд ч их хүчээ авч байсан үе. тэр жил бид японы зах зээлд нэвтрэх 2.5 жилийн гэрээ хийхээр наран улсыг зорьсон билээ. 

Шууд нислэг байхгүй байсан учир Солонгосоор дамжин өнгөрсөн бөгөөд Солонгосын хилээр гарах үед надад их хүнд санагдсан. Учир нь монголчуудыг хана руу бусад нь гарч болно гэх мэтээр хандаж байсан. 

Тэрнээс хойш ХААНА ТӨРСНӨӨС ШАЛТГААЛАН тухайн хүний үнэ цэн бий болдгийг ойлгон Монгол хүн үнэ цэнтэй МОНГОЛ УЛС нэр төртэй байхгүй бол бид хэн ч биш гэдгийг ойлгоод энэ бүх зүйлийг жаахан ч гэсэн өөрчлөх хүсэл дарагдахгүй байсан учир Mongolian mind project-ыг эхлүүлсэн юм. Тиймээс л үүнийг хийх ёстой гэж бодсон.