Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Чойжин ламын музейн хашаан доторх 2 давхар барилгыг албадан буулгалаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
2018.09.26 Гэрэл зургийг М.Нямсайхан

Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдсан 270м2 талбай бүхий хоёр давхар барилгыг өнөөдөр албадан буулгаж эхэллээ. Буулгаж буй барилга нь Ш.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй аж.

"Уг барилгыг музейн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан нь гурван шатны шүүхээр тогтоогдсон байдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах захирамжийг 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр гаргасан юм. Энэ дагуу эзэмшигчийг нь дуудан байшин доторх эд зүйлсийг цагдаагийн байгууллагынхан бүртгэж протокол хөтөлсний дараагаар буулгаж байна.

Албадан буулгалтын зардлыг төсвөөс гаргаж байгаа бөгөөд буруутай этгээдээс шүүхийн шийдвэрийн дагуу эргээд зардлаа гаргаж авдаг журамтай" гэсэн мэдээллийг Нийслэлийн газрын албанаас өглөө.

Ингэснээр 3,600 м2 газрыг чөлөөлж, энэ талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.

Барилгыг албадан буулгах ажлыг ШШГЕГ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн газрын алба, Сүхбаатар дүүргийн газрын албаныхан хамтран явуулж байгаа юм байна.

Гэрэл зургууд:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг