Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Улсын нэгдүгээр эмнэлэг, GEOX брэндтэй хамтран “Сахаргүй хамт олон” аяныг эхлүүллээ

ikon.mn
2018 оны 9 сарын 26
Сурталчилгаа

Дэлхий дээр өнөөдөр чихрийн шижингээр өвчилсөн 400 сая гаруй хүн амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд 10 хүн тутмын нэг нь өвчлөх магадлалтай байгааг олон улсын нийгэмлэгээс сануулж байгаа юм. “Чимээгүй тахал” хэмээгддэг энэ өвчлөл хөгжиж буй оронд илүү зонхилж байгаа нь бидний санааг улам зовоосоор байна. Тиймээс ч эрүүл мэндэд ээлтэй гутал гэдгээрээ дэлхийд алдаршсан GEOX брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд “Сахаргүй хамт олон” аяныг эхлүүлжээ. Улсын нэгдүгээр эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх аяны талаар тодруулж, Монгол дахь Geox Брэндийг хариуцсан Менежер Номин-Эрдэнэтэй ярилцлаа.


 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе

-Баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!!!

-Сахаргүй хамт олон  аяныг яагаад эхлүүлэх болов?  

-Чихрийн шижингээр өвчилсөн маш олон хүн GEOX брэндийг бүр зорьж ирдэг. Учир нь энэ өвчлөлийн үед хөлөнд нь хүндрэл үүсдэг учраас хөлд хамгийн эвтэйхэн гутлыг хайж явсаар манайд ирдэг юм. Өвчнөөсөө болоод шаналж байгаа тэдгээр хүмүүс үйлчилж байгаа бидний хувьд санаа зовнихгүй байхын аргагүй. 

Өвдсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд өөрсдийн чадах зүйлээрээ туслах юмсан гэсэн сэтгэл зүрхээр манай хамт олон жил бүр Чихрийн шижин өвчний эсрэг ямар нэгэн ажлыг зохион байгуулж,  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг. Тухайлбал Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрөөр бид Макс Моол дэлгүүртэй хамтран сүүлийн хоёр жил урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийж байсан.

Энэ удаад УНТЭ –тэй хамтарч иргэдэд таниулах урьдчилан сэргийлэх лекц үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

-“Сахаргүй хамт олон” аянд хэрхэн оролцох вэ?

-Тус аянд оролцох хүсэлтэй албан байгууллагаас бидэнтэй холбогдсоны үндсэн дээр  энэхүү аянд хамрагдах бүрэн боломжтой юм. Аяны хүрээнд Мэргэжлийн эмч тухайн байгууллага дээр өөрийн биеэр очиж  үзлэг оношилгоо, зөвлөгөө өгөхөөс гадна хөлд тохирсон, нуруунд ачаалал бага өгөх гутлаа хэрхэн сонгох талаар ч мөн сургалтуудыг орох  болно.

Хамгийн гол нь тухайн байгууллага нь 50-с дээш ажиллагасад ажилладаг  байх шаардлагатай. Бидэнтэй 88112512 утсаар холбогдож, хүсэлтээ өгч болно.

 

-Энэхүү аян хэдийг хүртэл үргэлжлэх вэ?

-Бидний зүгээс аль болох олон хүн хамрагдаж, чимээгүй тахал хэмээгдээд байгаа энэ өвчлөлөөс өөрийгөө болон бусдыг урьдилан сэргийлээсэй гэж хүсч байна. Тиймээс ч 3 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр  2018 оныг дуустал аян маань үргэлжилнэ ээ.

- Ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

- Баярлалаа. Танай хамт олонд бас ажлын амжилт хүсье!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.