Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ikon.mn аппликэшн iOS 12 хувилбарт зориулан шинэчлэгдэж, хэрэглэгчийн тоо нь 400 мянгыг давлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дөрвөн жилийн өмнө Монголын iPhone, iPad хэрэглэгчдэд анх хүрч байсан ikon.mn Монгол гарны аппликэшн өнөөдөр 1.9 хувилбараа гаргалаа.

iOS үйлдлийн системийн 12 дахь хувилбар саяхан гарсны дараа товч хооронд хоосон зай үүсгэж, зарим тохиолдолд хальт дарсан товчны үсэг бичигдэхгүй байх согог бий болсон юм.

Тэгвэл 1.9 хувилбар нь энэхүү алдааг засаж, сайжрууллаа.

Энэ дашрамд дуулгахад ikon.mn аппликэшнийг суулгасан хэрэглэгчийн тоо өнгөрсөн долоо хоногт 400,000-ын босгыг давсан байна. Энэ нь iPhone, iPad төхөөрөмж хэрэглэдэг бараг бүх Монгол хүн үүнийг ашиглаж байгаа гэсэн үг юм.

Яг одоо ikon.mn аппликэшныг суулгасан төхөөрөмжийн тоо 406,724 хүрээд байна.