Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүдийн дипломат клубийн "Сайн санааны үйлс" өдөрлөг 18 дахь жилдээ боллоо

ikon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб Улаанбаатарт суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран “Сайн санааны үйлс“ өдөрлөг зохион байгууллаа.

2001 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн энэхүү уламжлалт арга хэмжээний нээлтийн ёслолд:

  • Эмэгтэйчүүдийн дипломат Клубын тэргүүн С.Онон
  • Монгол Улсын Гадаад харилцааны сайдын гэргий Т.Болормаа
  • Улаанбаатарт суугаа дипкорпусын ахлагч
  • Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин нар товч үг хэлэв.

Тэд хэлсэн үгэндээ Эмэгтэйчүүдийн дипломат Клубээс 20 жилийн хугацаанд явуулж ирсэн үйл ажиллагааг үнэлж, эмзэг бүлгийнхэнд зориулан хэрэгжүүлж ирсэн төслүүдийн ач холбогдлыг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санаа бодлоо илэрхийлэв.

Өдөрлөгт Беларусь, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, ОХУ, БНСУ, Турк, Унгар, БНХАУ, Энэтхэг, Японы ЭСЯ-д болон Европын Холбооны ЭСЯ идэвхтэй оролцож өөрийн орны соёл, урлаг, үндэсний хоол, зан заншилаа танилцуулсан ба Казахстан, ОХУ-ын ЭСЯ-д  урлагийн тоглолт үзүүлж сонирхууллаа.

“Сайн санааны үйлс” арга хэмжээнд манай төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, гарааны бизнес болон хувиараа аж ахуй эрхлэгчид, оюутан сурагчдын төлөөлөл оролцож, өөрийн бүтээсэн зүйл,  бүтээгдэхүүнээ таниулан сурталчилав. Тухайлбал, Маку, Их өсөлт, Ногоон сор, Ундрахуй урлан компаниуд, “Асрал төв”, мөн олсон урлаг, сагс сүлжмэл, зүймэл даавууны урлаг, шилэн урлаг зэрэг чиглэлээр ажилладаг бизнес эрхлэгчид өөрийн  бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулав. “И Эс Эм” сургуулийн сурагч Л.Саараа дуу, бүжгийн номер үзүүлэв.

Мөн түүнчлэн ЭДК 20 жилийн ойныхоо зурагт альбом, дүрст бичлэгээ болон гишүүдийнхээ туурвисан бүтээлийг олон нийтэд танилцуулсан юм.

 

Эх сурвалж: ГХЯ