Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан хорьжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

"Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг урьд шөнө буюу есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Авлигатай Тэмцэх Газраас ажиллагаа явуулан, цагдан хорьжээ.

Ч.Ганзориг нь 2007-2013 онд "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. 

Ямар шалтгааны улмаас баривчилсныг өнөөдөр болох АТГ-аас зарласан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл өгөх бололтой.