Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Canada Goose компани өвлийн хүйтнийг мэдрүүлэх өрөөтэй анхны дэлгүүрээ нээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өвлийн хувцас үйлдвэрлэлээрээ алдартай Канадын “Canada Goose” компани саяхан АНУ-ын Нью Жерсийн Шорт Хиллсд нээсэн дэлгүүртээ анх удаа “cold room” буюу хүйтэн орчинд хувцасны дулааныг шалгах зориулалттай өрөөг бий болгожээ.

Уг өрөөний агаарын хэм нь Цельсийн -25 хэм бөгөөд үйлчлүүлэгчид худалдаж авах гэж байгаа хувцас нь хэр дулаан болохыг туршиж үзэх боломжтой гэнэ.

 

Өрөөний дотоод заслыг туйлын бүсийн уур амьсгалыг бүрдүүлэхээр хиймэл мөс, цагаан баавгайн баримал, фото зургуудаар чимэглэжээ.

Тус компани удахгүй Канадын Монреал, Ванкувер хотуудад бас “хүйтэн өрөө”-тэй салбар дэлгүүрүүдээ нээхээр төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: Business Insider