Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдсөн Д.Сумъяабазар 167, С.Батболд 164 санал авчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн МАН-ын хорооны XXXIY Бага хурал өчигдөр болж удирдлагаа сонгох санал хураалтыг явууллаа. Бага хуралд Нийслэлийн МАН-ын 36,000 гишүүнийг төлөөлөн 333 нь оролцсон юм.

Төлөөлөгчдийн 167 нь УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг, 164 нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг дэмжжээ. Харин 18 саналын хуудсыг хүчингүйд тооцсон болохыг эх сурвалж мэдээллээ.

Бага хурлаас гарсан албан ёсны шийдвэрийн талаар өнөөдөр 16:00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа.

Хуралд оролцсон төлөөлөгчдийн насны бүтцийг авч үзвэл 84 нь 18-35 насны гишүүдийн төлөөлөл, 154 нь 36-45 нас, 97 нь 46-60 нас, 27 нь 61-ээс дээш насны гишүүдийн төлөөлөл бөгөөд хамгийн залуу нь Сүхбаатар дүүргийн 66-р үүрийн төлөөлөгч 23 настай Цолмон, хамгийн ахмад нь мөн дүүргийн 65-р үүрийн төлөөлөгч 71 настай Баасанжав нар байлаа.

Төлөөлөгчдийн 28.4 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд төлөөлөгчдийн дийлэнх олонхи нь дээд боловсролтой, тэдний дунд хуульч 10, багш 43, эмч 5, инженер 50 оролцлоо.