Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун дайны үед ойр дотныхноосоо салж хагацсан иргэдэд сайн чанарын мөөг илгээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр зөвхөн тус улсад ургадаг сайн чанарын нарсны мөөгнөөс хоёр тонныг Өмнөд Солонгос руу бэлгэнд илгээжээ.

Уг онцгой бэлгийг Солонгосын дайнаар ойр дотныхноосоо салж хагацсан Өмнөд Солонгосын иргэдэд зориулсан байна. Хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын сүүлчийн өдөр, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг Пёньянаас буцаагүй байхад энэхүү бэлгийг илгээжээ.

Пүрэв гарагийн өглөө 5:36 цагт Хойд Солонгосын ачааны онгоц Сөүлийн агаарын баазад газардаж, уг бэлгийг буулгасан байна.

“Бүх мөөгийг дайны үеэр хагацсан дотны хүмүүстэйгээ уулзаж чадаагүй Өмнөд Солонгосын иргэдэд зориулжээ” гэж Сөүлийн албаны хүн мэдээлсэн юм.

Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нар Мягмар, Лхагва, Пүрэв гарагуудад уулзаж, Пёньяны энхийн гэрээ хэмээх бичиг баримтад гарын үсэг зурцгаасан билээ.

Гэрээ ёсоор Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах  үйл явцыг түргэсгэж, талуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсон юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон бэлэгний мөөгийг хамгийн өндөр настай 4,000 иргэнд тус бүр 500 граммыг тараахаар болсон гэнэ.

Бэлгийг энэ Ням гарагт эхлэх Чусок буюу намрын ургацын баярын өмнө эздэд нь хүргэхээр төлөвлөжээ.

Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагчид ямар бэлэг барьсан нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Yonhap News