2019/10/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,683.69₮
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
|
-6°
05:00
S31
-12°
06:00
S31
-13°
07:00
S31
-13°
08:00
S32
-13°
09:00
S30
-11°
10:00
S30
-8°
11:00
S26
-5°
12:00
S26
-3°
13:00
S26
-2°
14:00
S26
15:00
S30
16:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2019 онд Улаанбаатарт болох Азийн буддистуудын энхтайвны Бага хуралд АНУ-аас оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлэв

ikon.mn
2018 оны 9 сарын 21
iKon.MN

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 9 дүгээр сарын 20-нд АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Браунбэк-тай уулзаж ярилцав.

Ноён С.Браунбэк өнгөрсөн 7 дугаар сард Вашингтон хотноо болсон Шашны  эрх чөлөөний тухай Сайд нарын анхдугаар Бага хурлын үеэр Сайд Д.Цогтбаатартай уулзаж байснаа дурдаж, монголын тал дээрх Бага хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд ач холбогдол өгч ГХЯ-ндаа шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилон ажиллуулж байгаад талархал илэрхийлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс шашин шүтэх эрх чөлөөний асуудлыг эрхэмлэдгийг онцолж, шашныг олон улсын эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд чиглүүлж ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн тэрбээр 2019 онд Азийн буддистуудын энхтайвны Бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, Америкийн ижил төрлийн байгууллагуудаас оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: ГХЯ

x