Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн МАН-ын даргыг сонгох Бага хуралд 360 төлөөлөгч оролцож байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал Хүүхдийн ордонд өнөөдөр эхэллээ. 

 Хуралд 360 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хуралдааныг хотын дарга асан Г.Мөнхбаяр даргалж байна.

Нийслэлийн МАН-ын хорооны даргыг өнөөдөр сонгоно. Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажиллаж байгаа юм.

Тэрбээр хурлын эхэнд тавьсан илтгэлдээ "Аливаа улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол үндсэндээ улс төрийн хүчнээс төрийн бодлого тодорхойлж, эрхээ хэрэгжүүлэхээр нийгмийн гишүүддээ санал болгож буй бүтээгдэхүүн юм. 

Үзэл баримтлал, төлөвлөж буй ажил чиглэл зорилгоо олон нийтэд сурталчлан, нийгмийн дэмжлэг хандлагыг эерэг болгох, дэмжигчдийн хүрээг өргөтгөх нь намын байгууллагын амьд харилцааг бий болгодог хүчин зүйл байдаг. Нийслэлийн МАН-ын хорооноос зохион байгуулсан “Иргэдээ сонсъё”, Бид хамтдаа-Сайн үйлсийн хандивын аян, Малчдад туслах уриалга, “Шилдэг бүтээлийн дээжис" тоглолт, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх” хандивын тоглолт, “Өгөх өдөр”-ийн бэлэг өдөрлөг зэрэг нь нийгэмд тулгамдаж буй асуудалд НАШБ, гишүүд дэмжигчдийнхээ хамтын хүч оролцоогоор нөлөөлөл, хувь нэмрээ оруулж, идэвхжүүлэх улс төрийн намын нийгэмдээ хандсан хүмүүнлэгийн сайн үйлсийн аяны эхлэлийг бий болгож гишүүддээ урам зориг өгч, дэмжигчдийнхээ хүрээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болохуйц үйл ажиллагаанууд боллоо. 

Дээрх ажлын хүрээнд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлсэн “Эрүүл иргэн-Эрүүл хот”, “Хотын хөгжилд-Иргэн таны оролцоо”, “Хотын хөгжлийн ирээдүй”, “Хотын хөгжилд-Залуусын оролцоо” хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн уралдаануудыг зохион байгуулж, эмхэтгэл болгон хэвлүүллээ.

Намын сонгуульт идэвхтэнүүдээ ч идэвхжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Спорт, урлагийн наадмуудыг үе шаттай зохион байгуулсан нь идэвхтэн сонгуультнуудад урам өгсөн ажил боллоо. 

Дашрамд тэмдэглэхэд улс төрийн зарим намуудын зүгээс эрх баригч намын үйл хэрэг, түүхийг гуйвуулсан, өдөөн хатгасан үйл ажиллагаанд цаг алдалгүй хариулт өгч, хурдтай шийдвэр гарган ажиллаж ирлээ" хэмээн онцлов.

ФОТО: Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хуралд оролцож буй төлөөлөгчид
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг