Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапур цагаачийн хүү, хөзрийн илбэчин Шин Лим “America’s Got Talent” шоуны ялагч болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-д 13 дахь удаагаа зохион байгуулагдсан America’s Got Talent (AGT) шоу нэвтрүүлэг өнгөрсөн Лхагва гарагт ялагчаа тодруулжээ.

Энэ удаагийн шоуны ялагч нь хөзрөөр илбэ үзүүлдэг Шин Лим байв.

Хоёр цаг үргэлжилсэн финалын тоглолтын эцэст тэр Zurcaroh бүжгийн хамтлагийг ялж, түрүүлсэн байна. Ингэснээр Лим нэг сая ам.долларын шагнал хүртэж, Лас Вегаст болох November AGT шоунд оролцох юм.

Шин Лим нь Канадад Сингапур цагаачийн гэр бүлд мэндэлсэн хүн. Төгөлдөр хуурчны мэргэжлээр суралцаж байсан тэр одоо Бостон хотод амьдардаг ажээ.

Лим нь ойрын зайд гайхамшигтай сонин илбийн үзүүлбэр үзүүлдэг. AGT шоуны энэ удаагийн финалын тоглолтыг 12.8 сая хүн үзсэн гэж Nielsen ratings судалгааны байгууллага мэдээлсэн байна.

Эх сурвалж: Tribune News Service