Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Амгаланд баригдаж байгаа сургалтын эмнэлгийг 2019 оны эхний улиралд хүлээлгэж өгөхөөр боллоо"

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй Япон Монголын Сургалтын эмнэлгийн төслийн барилгын ажлын гүйцэтгэл болон барилгын ажлын гүйцэтгэлийн шинэчилсэн төлөвлөгөөг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/694069507622470/

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Захирал, АУ-ны доктор, профессор Ж.Цолмон "Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийг барих шийдвэр гарсан. Ингээд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлэг баригдаж байна.

76 жилийн түүхэн ололт амжилт, уламжлалдаа тулгуурлан "Анагаах ухааны ололт амжилтыг нэвтрүүлсэн Үндэсний шилдэг төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа эмнэлэгтэй болох” АШУҮИС-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болсон энэхүү Монгол-Япон сургалтын эмнэлэгт тус сургуулийн эрдэмтэн багш нараас бүрдсэн 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэс засал, дотор, зүрх судас, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламжийг нарийн мэргэжлийн бүхий л чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна.

Тус эмнэлэг нь жилдээ амбулаторийн үзлэгийг 180,000 хүнд, 4,300 хүнд хэвтүүлэн эмчлэх, 2,060 хүнд мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах, 9,000 гаруй хүнд СТ, MRI, Angiography-ийн оношилгоо, эмчилгээ хийх хүчин чадалтай. Цаашид тусламж үйлчилгээг улам өргөтгөн сайжруулах боломжтой.

Гэрэл зургийг mpa.mn

Одоогоор Монгол-Япон сургалтын эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 149 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь төслийн санхүүжилтээр Япон улсаас нийлүүлэгдээд байна. 

Эмнэлгийг 2019 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан. Гэхдээ хоёр тал хугацааг наашлуулах тал дээр ярилцаж, шинэчилсэн ажлын төлөвлөгөө гаргасан.

Ингээд 2018 оны наймдугаар сараас эхлэн Жайка болон төслийн зөвлөх үйлчилгээний компани болох Ямашита Сэккей ХК-тэй нийт 4 удаагийн уулзалт хэлэлцээрийг хийж, хүчин зүтгэл гаргасны үр дүнд барилгын ажлын гүйцэтгэлийн шинэчилсэн төлөвлөгөөг гаргаж эмнэлгийн барилгын ашиглалтад орох хугацааг наашлуулахаар тохиролцон 2019 оны эхний улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр боллоо" гэв.