Үндэсний хөрөнгө оруулагч “Номин Холдинг” групп нь 15 охин компани, 5300 ажиллагсадтайгаар сард давхардсан тоогоор 1,5 сая үйлчлүүлэгчдэд үйлчилж, улсын төсөвт жилдээ 50 гаруй тэрбум төгрөг төлж, Монгол улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг Үндэсний шилдэг групп компаниудын нэг билээ.
Номин Холдинг групп нь олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, жил бүр 200-500 ажлын байр шинээр бий болгож их дээд сургуульд суралцаж буй оюутан, шинэ төгсөгчдийг үндсэн болон цагийн ажлын байраар ханган оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн оюуны хөрөнгө оруулалтыг хийх зорилгоор “Номин тэтгэлэг” 2018-2019 хөтөлбөрийг зарлалаа.
Бид ирээдүйн шилдэг мэргэжилтэн, манлайлагч болохыг эрмэлзэн, сурлагын амжилт, нийгмийн идэвхээр тэргүүлэн суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжин урамшуулна.
Хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад сар бүрийн тэтгэлэгт цалин олгох, суралцаж буй чиглэлээр ажлын байранд дадлагажих туршлага хуримтлуулах, амжилттай төгсөгч оюутнуудыг ажлын байраар хангах боломжийг олгох юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:
Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид ирээдүйн шилдэг мэргэжилтэн, манлайлагч болохыг эрмэлзэн сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлан суралцаж буй шилдэг оюутнуудыг урамшуулах, дэмжих зорилготой.
Нэг: Тэтгэлэгт хамрагдсан оюутан:
Хоёр: Тэтгэлэгт хамрагдах оюутанг сонгон шалгаруулах:
Гурав: Тэтгэлэгт хамрагдах оюутанд тавигдах шаардлага:
3.2 Тэтгэлэгт хамрагдах оюутны бүрдүүлэх материал:
Анхаарах: Бүрдүүлэх материал дутуу тохиолдолд шаардлага хангаагүйд тооцох ба материал буцаан олгохгүй, хугацаа хоцроосон материал хүлээн авахгүйг анхаарна уу.
Материал хүлээн авах: Бүрдүүлсэн материалыг Номин Юнайтед төв оффис Хүний нөөц бодлогын газарт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажлын цагаар хүлээн авна.
Үндэсний хөрөнгө оруулагч НОМИН ХОЛДИНГ