Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

“I LIKE SKY GARDEN, I LOVE BICYCLE” гэр бүлийн унадаг дугуйн өдөрлөг

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 21
Сурталчилгаа

Хамгийн анхны дугуйн гүүрэн гарцтай “Sky Garden Residence” нь автомашингүй өдрийг тохиолдуулан 2018.09.22 өдөр “I LIKE SKY GARDEN, I LOVE BICYCLE “-  ГЭР БҮЛИЙН УНАДАГ ДУГУЙН ӨДӨРЛӨГ арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хаалганд зохион байгуулах гэж байна.

 

Уг арга хэмжээнд ЕБС-ийн бага болон дунд ангийн сурагчид эцэг эхийн хамт нэгэн өдрийг хөгжилтэй уралдаан тэмцээнд оролцож өнгөрөөхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна. Тус арга хэмжээнд гэр бүлээрээ оролцох боломжтой хөгжилтэй тэмцээн, унадаг дугуйн үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт гээд гэр бүлийг тань уйдаахгүй олон сонирхолтой хөтөлбөртэй. Тус өдөр дэлхийн топ брэндийн 3 дугуйг ялагчдад гардуулах юм.

 

ШАГНАЛ:

Дэлхийн шилдэг брэндийн дугуй /3 ширхэг/
Унадаг дугуйн дагалдах хэрэгслүүд
Гэр бүлээрээ дугуй түрээслэж унах эрхийн бичиг
Дугуй хөнгөлөлттэй авах эрхийн бичиг

#Оролцсон_хүн_бүр_бэлэгтэй / Бүртгэлийн тоо хязгаартай/

ТУС ӨДӨРЛӨГТ:

Дэлхийн шилдэг брэнд дугуйны хямдралтай үзэсгэлэн худалдаа
Гэр бүлийн дугуйн хөгжөөнт уралдаан
Хөгжөөн дэмжигчдын дундах тэмцээн
Экстрем дугуй сонирхогчдын үзүүлбэр 

Оролцогчид хамгаалалтын малгай заавал өмссөн байх шаардлагатайг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

https://www.facebook.com/kidsFirstResidence/

Холбогдох утасны дугаар: 7715 -5555   8888 – 0837

Тус өдөрлөгийн гэр бүлийн тэмцээнд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу!

SKY GARDEN RESIDENCE - ТӨСЛИЙН ТУХАЙ

Маршалын гүүрний баруун хойно байрлах Монголын анхны хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлсэн, үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй дугуйн гүүрэн гарцаар холбогдсон төлөвлөлт бүхий орчин үеийн өндөр зэрэглэлийн 350 айлын  орон сууцны хотхон юм.

Тус хотхон нь Дотоодын орон сууцны төслүүдэд хэрэгжиж байгаагүй 8 онцлог шийдлийг хотхондоо төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү 8 давуу талын 1 болох дугуйн гүүрэн гарцыг энэ удаагийн арга хэмжээгээр онцлон олон нийтэд танилцуулах “Гэр бүлийн унадаг дугуйн өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулж байна.

Sky garden Residence төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу!

Тус хотхоны нэгэн давуу тал болох  Унадаг дугуйн гүүрэн гарцыг танилцуулъя. 

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.