Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

iOS 12 хуучин iPhone-уудын хурдыг нэмэгдүүлж байгааг туршилтаар баталжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр Apple-ийн мобайл үйлдлийн систем iOS-ын 12 дахь хувилбар олон нийтэд хүрч эхэлсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон арга хэмжээн дээрээ Apple компани iOS 12-ын гол давуу тал нь хурдтай, оновчтой ажиллагаа гэж мэдэгдэж байсан.

Өмнө нь шинэ iOS хувилбар гарах үед хуучин iPhone-той хүмүүс системээ шинэчлэхээс болгоомжилдог, суулгасны дараа ажиллагаа нь муудаж, хуучин хувилбар руугаа буцах хэрэгтэй болдог байсан.

Харин iOS 12-ын хувьд байдал өөр байгааг хэд хэдэн мэргэжилтнүүд баталжээ. Тухайлбал EverythingApplePro нэртэй YouTube суваг iOS 11.4.1 хувилбарыг iOS 12 хувилбартай харьцуулсан туршилтыг iPhone 5s-ээс хойшх бүх iPhone загварт хийж үзсэнээ харуулсан байна. iOS 12 нь iPhone 5s хувилбараас хойшх загваруудад суудаг.

Ингэхэд ихэнх тохиолдолд хуучин iPhone-ы систем ачааллах хугацаа, апп нээх хугацаа, камер нээгдэх хугацаа гээд ихэнх үзүүлэлтүүд мэдэгдэхүйц хурдассан байгаа юм.

Мөн баттерейн ашиглалт ч бага зэрэг уртассан тухай дурджээ.

Тиймээс iOS 12 зайлшгүй суулгах ёстой хувилбар болсныг өөр олон мэргэжилтнүүд хэлж байна.