Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эмч нарын үндсэн мэргэшлийн сургалтын элсэлт эхэлжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ жилийн Үндсэн мэргэшлийн сургалт эхлэх гэж байна. Сургалтыг зохион байгуулдаг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс  журамд заагдсан шаардлагыг хангасан, суралцахыг хүссэн эмч нарыг наймдугаар сарын 6-наас есдүгээр сарын 19-ныг дуустал цахимаар бүртгэжээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хувьд 2018-2019 оны  хичээлийн жилд  хувийн болон байгууллагын зардлаар  27 мэргэшлийн чиглэлээр 180 гаруй суралцагчийг элсүүлнэ. Харин энэ жилийн хувьд Нүүр амны мэс засал судлал, Нүүр амны согог засал судлал, Хүүхэд судлалаар хувийн болон байгууллагын зардлаар элсэлт авахгүй юм байна.

Харин Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль  нийт  29 мэргэшлийн чиглэлээр хувийн болон байгууллагын зардлаар 430 гаруй эмнэлгийн мэргэжилтэн элсүүлнэ.  
Түүнчлэн аймаг, орон нутгийн захиалгаар тухайн орон нутагтаа ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг төгссөнийхөө дараа буцаж очин 5-аас доошгүй жил ажиллах гэрээтэйгээр улсын төсвийн санхүүжилтээр  элсүүлдэг бөгөөд энэ жил улсын төсвөөр суралцах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүрд нь аймаг орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагад албан бичгээр хүргүүлж байгаа тул хэрэгцээт мэдээллээ байгууллагынхаа удирдлагаас авах боломжтой юм.

Ерөнхий мэргэжлийн их эмчийн 2,280, Уламжлалт, анагаах ухаан судлал, Нүүр ам судлалын чиглэлийн 800, нийт 3,080 сорилыг төвийн www.hdc.gov.mn цахим хуудасны ЖИШИГ СОРИЛ буланд  байршуулсан байна.

Элсэлтийн шалгалтыг есдүгээр сарын 22-ны өдөр  Ач АУИС, Этүгэн АУИС, ЭМХТ-ийн 2-р байранд зохион байгуулна.  

Тухайн өдөр нь  “Автомашингүй өдөр”  бөгөөд зарим төв зам 07:00-19:00 хүртэл хаагдах тул шалгалтандаа ирэх цагаа зөв тооцоолон хоцрохгүй байхыг зөвлөж байна. 

Жишиг сорилыг эндээс:  http://hdc.gov.mn/

ЭМХТөвд ҮНДСЭН мэргэшлээр суралцуулах мэргэшлийн чиглэл

Нэг. Анагаах ухаан

  1. Анатомийн эмгэг судлал
  2. Арьс судлал
  3. Гэмтэл согог судлал
  4. Дотрын анагаах судлал
  5. Дүрс оношилгоо судлал
  6. Ерөнхий мэргэшил судлал
  7. Зоонозын өвчин судлал
  8. Мэдрэл судлал
  9. Мэдээгүйжүүлэг судлал
  10. Мэс засал судлал
  11. Нүд судлал
  12. Өрхийн анагаах судлал
  13. Сүрьеэ судлал
  14. Сэтгэц судлал
  15. Хавдар судлал
  16. Халдварт өвчин судлал
  17. Чих хамар хоолой судлал
  18. Эмнэл зүйн эмгэг судлал
  19. Эрчимт эмчилгээ судлал
  20. Эх барих эмэгтэйчүүд судлал
  21. Яаралтай тусламж судлал
  22. Сэргээн засал судлал

Хоёр. Уламжлалт анагаах ухаан

  1. Зүү эмчилгээ судлал
  2. Монголын уламжлалт анагаах ухаан судлал

АШУҮИС-ийн ҮНДСЭН мэргэшлээр суралцуулах мэргэшлийн чиглэл

Нэг. Нүүр ам судлал

  1. Нүүр амны мэс засал судлал
  2. Нүүр амны согог засал  судлал
  3. Нүүр амны гажиг судлал
  4. Хүүхдийн нүүр ам судлал
  5. Шүдний ерөнхий эмчилгээ судлал

Хоёр. Анагаах ухаан

  1. Анатомийн эмгэг судлал
  2. Арьс судлал
  3. Гэмтэл согог судлал
  4. Дотрын анагаах судлал
  5. Дүрс оношилгоо судлал
  6. Ерөнхий мэргэшил судлал
  7. Мэдрэл судлал
  8. Мэдээгүйжүүлэг судлал
  9. Мэс засал судлал
  10. Нүд судлал
  11. Өрхийн анагаах судлал
  12. Сүрьеэ судлал
  13. Сэтгэц судлал
  14. Хавдар судлал
  15. Халдварт өвчин судлал
  16. Хүүхэд судлал
  17. Чих хамар хоолой судлал
  18. Эмнэл зүйн эмгэг судлал
  19. Эрчимт эмчилгээ судлал
  20. Эх барих эмэгтэйчүүд судлал
  21. Яаралтай тусламж судлал
  22. Сэргээн засал судлал

Гурав. Уламжлалт анагаах ухаан

  1. Зүү эмчилгээ судлал
  2. Монголын уламжлалт анагаах ухаан судлал