Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн тавдугаар сард тогтоол гаргасан. Уг тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын танилцуулга мэдээллийг өчигдөр /2018.09.19/ Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа.

Энэ үеэр ажлын  хэсгийн зүгээс Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд холбогдох албаныхан зогсоолын тоог нэмж, шинээр байгуулах ажил санаачилж байгааг дурдлаа. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойд талын сул газрыг ашиглан, автозогсоол болгохоор санал солилцжээ. Тухайн талбайд 500 автомашины зогсоол байгуулах боломжтой аж.

Мөн эзэмшил талбайдаа зогсоол байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлсэн юм. Түүнчлэн амралтын өдрүүдэд авто зогсоолуудыг төлбөртэй болгох ажлыг судалж байгаа гэнэ.

Зогсоол хүрэлцээгүйн улмаас хөдөлгөөн нь саатал, түгжрэл үүсдэг III, IV хороолол орчим худалдааны төвүүдэд лангуу ажиллуулдаг хүмүүс хувийн машинаа өдөржин зогсоолд байрлуулдаг учраас хомсдол үүсдэг. Тэгвэл тухайн орчмын автозогсоолыг иргэдэд эзэмшүүлж, төлбөртэй болох талаар холбогдох албаныхан нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. Мөн тухайн орчмын автозамын дундах ногоон байгууламжийг зогсоол болгохоор судалж буй гэнэ.

 

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ