Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банкны ажилтнууд Туул голоо цэвэрлэлээ

ikon.mn
2018 оны 9 сарын 20
Сурталчилгаа

Голомт банкны ажилтнууд “Хариуцлагатай Голомтчууд” уриан дор байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсийг тогтмол зохион байгуулж ирсэн юм. Тус ажлын хүрээнд өнгөрсөн бямба гаригт буюу 2018.9.15-ны өдөр “Туул голоо цэвэрлэх” ажлыг өндөр үр бүтээлтэй зохион байгууллаа.  

 

Эх дэлхий, гол мөрнөө хайрлан хамгаалах тус үйлсэд Голомт банкны нийт 130 гаруй ажилтнууд идэвхтэй оролцож, голын эрэг дагуу хаягдсан болон голын урсацыг бохирдуулж буй 200 гаруй шуудай хог хаягдлыг Баянзүрх дүүргийн ТҮК-ийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна. 

Голомт банкны “ТоС” баг нь Тогтвортой санхүүжилтийн бодлого, зарчмыг өөрийн байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, идэвхжүүлэх, сурталчлан таниулах зорилготой сайн дурын баг бөгөөд байгаль, нийгэмд хандсан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг юм.

Хариуцлагатай Голомтчуудын зүгээс амьдран буй байгаль орчиндоо өөриймсөг сэтгэлээр хандаж, хог хаягдалгүй унаган тансаг байгалиа хойч үедээ өвлүүлэхийг уриалж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.