Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч мэргэн буучийн чадвараа үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр цоо шинэ загварын Калашников дурантай буугаар 600 метр зайнаас бай буудаж байгааг тус улсын төрийн өмчит телевизийн суваг үзүүлжээ.

Калашников компанийн гаргаж байгаа Чукавин СВЧ-308 буугаар буудахдаа Путин амьсгал, зүрхний цохилтоо тааруулж, мэргэжлийн түвшинд ажиллаж байсныг Россия 24 суваг мэдээлсэн байна. Тэрээр таван удаа буудахдаа 50-аас дээш хувийн амжилт үзүүлснийг мөн мэдээлжээ.

Россия Сегодня суваг Путиныг 5 буудахдаа 3 оносон гэж мэдээлсэн байна.

Өчигдөр тэр Москвагийн ойролцоо үнэн алдартны сүмийн шав тавих ёслолд оролцох замдаа Патриот цэргийн паркад зочилсон ажээ.

Путины туршсан буу нь Калашниковын бүтээсэн мэргэн буучийн хамгийн орчин үеийн зэвсэг гэнэ.

Эх сурвалж: AFP