Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРЬЦУУЛАЛТ: Хавар, намрын улирлын аль нь илүү хүйтэн байдаг вэ?

З.Санжаа, iKon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN

2018 оны 9 сарын 24-нд нийтлэгдсэн материалыг дахин нийтлэв.

Асуултандаа бодитой хариу олж авахын тулд Улаанбаатар хот болон захын дөрвөн аймгийн төвүүдийг (Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Улаангом) сонгож өдөр ба шөнийн агаарын хэмийг 11 сарыг 3 сартай, 10 сарыг 4 сартай, 9 сарыг 5 сартай харьцуулж үзлээ. Харьцуулсан тооцооллыг хийхдээ хаврын саруудын эхний өдрийг намрын саруудын сүүлийн өдөртэй харьцуулсан болно. Жишээ нь: 3.01-нийг 11.30 -тай, 4.01-нийг 10.30-тай, 5.01-нийг 9.31-тэй ... г.м

Дата эх сурвалж: ikon.mn цаг агаарын булан, 2017 оны 3 сарын 1-нээс 5 сарын 31, 9 сарын 1-нээс 11 сарын 30 хүртлэх мэдээлэл дээр үндэслэв. 


Улаанбаатар хот

График 1, Улаанбаатар хотын өдрийн агаарын хэм

Дунджаар 11-р сар 3-р сараас 9.2oC, 10-р сар 4-р сараас 6oC, харин 9-р сар 5-р сараас 4.6oC хэмээр хүйтэн байжээ. 
11-р сард 3-р сараас дулаахан өдөр ердөө хоёр байсан бол 10-р сард 4-р сараас дулаахан өдөр тав, 9-р сард 5-р сараас дулаахан өдөр зургаа байж.

 

График 2, Улаанбаатар хотын шөнийн агаарын хэм

Шөнийн агаарын хэмийн хувьд дунджаар 11-р сар 3-р сараас 5.4oC, 10-р сар 4-р сараас 2.2oC хэмээр хүйтэн байж. 

Харин 9 болон 5-р сарын агаарын хэм үндсэндээ ойролцоо, сарын 30 хоногийн 15-д нь 9-р сар дулаан 15-д нь 5-р сар дулаан байж.  


Мөрөн (Хөвсгөл)

График 3, Мөрөн сумын өдрийн агаарын хэм

Дунджаар 11-р сар 3-р сараас 4.6oC, 10-р сар 4-р сараас 7.2oC, 9-р сар 5-р сараас 4.3oC хэмээр хүйтэн байжээ. 
11 сард 3-р сараас дулаахан өдөр дөрөв байсан бол 10-р сард 4-р сараас дулаахан өдөр хоёр, 9-р сард 5-р сараас дулаахан өдөр найм байж.

График 4, Мөрөн сумын шөнийн агаарын хэм

Шөнийн агаарын хэмийн хувьд дунджаар 11-р сар 3-р сараас 2.9oC, 10-р сар 4-р сараас 4.7oC хэмээр хүйтэн байж. Харин 9-р сар 5-р сараас 1.8oC хэмээр хүйтэн байж.

Мөн 9-р сард 5-р сараас дулаахан байсан өдрийн тоо 8 байна.


Чойбалсан (Дорнод)

График 5, Чойбалсан сумын өдрийн агаарын хэм

Дунджаар 11-р сар 3-р сараас 5.2oC, 10-р сар 4-р сараас 4.9oC, 9-р сар 5-р сараас 3.5oC хэмээр хүйтэн байж.

График 6, Чойбалсан сумын шөнийн агаарын хэм

Дунджаар 11-р сар 3-р сараас 2.8oC, 10-р сар 4-р сараас 2.4oC, 9-р сар 5-р сараас 0.7oC хэмээр хүйтэн байж.


Даланзадгад (Өмнөговь)

График 7, Даланзадгад сумын өдрийн агаарын хэм

Дунджаар 11-р сар 3-р сараас 3.4oC, 10-р сар 4-р сараас 4.2oC, 9-р сар 5-р сараас 1.8oC хэмээр хүйтэн байж.

График 8, Даланзадгад сумын шөнийн агаарын хэм

Дунджаар 11-р сар 3-р сараас 2.5oC, 10-р сар 4-р сараас 3.0oC хэмээр хүйтэн байсан бол, 9 болон 5-р сарын шөнийн хэмд ялгаа гарсангүй адилхан 9.3oC хэм байжээ.


Улаангом (Увс)

График 9, Улаангом сумын өдрийн агаарын хэм

Дунджаар 11-р сар 3-р сараас 3.3oC, 10-р сар 4-р сараас 5.1oC, 9-р сар 5-р сараас 4.5oC хэмээр хүйтэн байж.

График 10, Улаангом сумын шөнийн агаарын хэм

Дунджаар 11-р сар 3-р сараас 6.1oC, 10-р сар 4-р сараас 3.7oC, 9-р сар 5-р сараас 1.7oC хэмээр хүйтэн байж.

Дээрх харьцуулалтаас харахад Монгол орны хувьд намрын улирал хавраас илүү хүйтэн байдаг байна.