Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг ирэх сард анхны 4 камертай гар утас танилцуулж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Самсунгийн дотоод мэдээллийг олж авсан эх сурвалжийн (SamsungMobile.News) өгүүлж байгаагаар аравдугаар сарын 11-нд тус компани анхны дөрвөн камертай гар утсыг танилцуулж магадгүй болжээ. Энэ нь Galaxy A9 Star Pro дундаж ангиллын гар утас байх гэнэ.

Флаш гэрэлний дээр босоо чиглэлд цувран байрласан дөрвөн камер нь энэ загварын гол онцлог байх ажээ. Ирэх сард болох арга хэмжээний урилга дээрээ Самсунг “4X Fun” гэсэн нууцлаг түлхүүр үг бичсэн нь ийм учиртай гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ загвар нь хар, хөх, ягаан өнгөний сонголттой, $580 орчим үнэтэй байх ажээ.

Мөн сүүлийн үед Самсунг өөрийн хямд ангиллын J цувралуудыг зогсоож, дундаж ангиллын A цуврал руу нэгтгэж байгаа гэнэ.

Ингэснээр Самсунг зах зээлд анх удаа 2-оос дээш камертай дундаж ангиллын гар утас гаргах бололтой. Гар утас үйлдвэрлэгчид DSLR мэргэжлийн камерыг орлох чадвартай бүтээгдэхүүн гаргахаар өрсөлдөж байна. Тэд энгийн, жижиг камерны зах зээлийг нэгэнт эзэлсэн.

Тухайлбал Хятадын Huawei гурван камертай P20 pro загвараа танилцуулаад байгаа. Мөн Nokia брэндийг эзэмшигч компани 5 камертай гар утас гаргах гэж байгаа тухай цуурхал дэгдээд байна.

 

Эх сурвалж: The Next Web