ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийнхөн энэ өдрүүдэд нээлттэй ажиллаж байгаа юм байна.
Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг болон холбогдох албаныхан Хүрэлтогоот дахь Одон орон судлах төвд өчигдөр орой зочиллоо.
Цэлмэг өдөр сонгож, өвлийн цагт дулаан хувцаслаж ирэхийг Одон орон судлах оргилын эрдэм шинжилгээний ажилтнууд иргэдэд зөвлөж байна.
Биднээс хэдэн сар, жилээр хэмжигдэх гэрлийн жилийн алсад байгаа оддыг дурандаж, нарны аймгийн гарагуудыг 250 дахин томруулж хардаг энэ төвийг 1957 онд байгуулжээ.
Монголд шинжлэх ухааны бүх төрлийн үйл ажиллагаа идэвхтэй байсан социализмын үеэс хойш энэ төв олон нийтэд төдийлөн нээлттэй ажиллаагүй юм.
Харин энэ жилээс Одон орон судлах оргилд 11 дүгээр сарын 18-22-ныг хүртэл нээлттэй өдөрлөг зохион байгуулж, сонирхсон иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, лекц танилцуулга хийж байна.
Цаашид иргэд бага хэмжээний төлбөрөөр энэ оргилоос од эрхэс дурандаж, одон орон судлалтай холбоотой танин мэдэхүйн мэдээлэл, сургалт авдаг болно. Гагцхүү цэлмэг өдөр сонгож, өвлийн цагт дулаан хувцаслаж ирэхийг Одон орон судлах оргилын эрдэм шинжилгээний ажилтнууд иргэдэд зөвлөж байна.
Нийслэлчүүдэд ойр, Богдхан уулын эрүүл цэнгэг агаарт орших Одон орон судлах оргилд зочлон гараг ертөнцөөр аялж, амралт чөлөөт цагаа шинэлэг хэлбэрээр өнгөрөөхийг Ерөнхий сайд иргэддээ уриалсан юм.
Одон орон судлах оргил нь Богдхаан уулын зүүн хойд үзүүр дэх Хүрэлтогоотын аманд (Скай ресорт цанын баазын дэргэд), далайн түвшнээс 1620м өндөрт байрладаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!