Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын довтолгоонд хариу цохилт өгөхөөс өөр аргагүй болсноо Хятадын засгийн газар мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятадын худалдааны яам АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зарласан тус улсын бараа бүтээгдэхүүнд импортын татвар оноох шийдвэрт ижил хэмжээтэй хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрч байгаагаа өнөөдөр буюу Мягмар гарагт зарлалаа.

Тус яамны мэдэгдэлд Трампын шийдвэр нь талуудын хооронд явагдаж байгаа яриа хэлэлцээрийн хувь заяаг “тодорхойгүй нөхцөл байдалд” хүргэж байгааг мэдэгдсэн байна.

Өчигдөр орой Дональд Трамп Хятадын $200 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд ирэх Даваа гарагаас эхлэн 10 хувийн импортын татвар оноохоор болсныг зарласан юм. Ингэснээр тэр АНУ-Хятадын хооронд өрнөж байгаа худалдааны дайныг улам өргөжүүлж байна.

Уг татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 25 хувь болгож ахиулах юм.

Хэрвээ Хятадын тал буулт хийлгүй, хариу арга хэмжээг авбал АНУ даруй нэмж $267 тэрбумын бараа бүтээгдэхүүнд импортын татвар онооно хэмээн Трамп сүрдүүлсэн байна.

Ингэвэл Хятадаас АНУ-ын зах зээлд нийлүүлэгддэг бүх бараа бүтээгдэхүүн импортын татвар төлдөг болох юм.

 

Эх сурвалж: South China Morning Post