2019/08/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
22:00
S31
11°
23:00
S31
10°
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канадад 50 хувийн тэтгэлэгтэй 10 монгол оюутан сургах төлбөрийг яаралтай шийдэж өгөхөөр болов

ikon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхцэцэг, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд нарыг хүлээн авч уулзлаа.

Элчин сайдууд боловсрол, шинжлэх ухаан, уул уурхайн салбарт гадаад улстай харилцаагаа хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудлыг хөндсөн юм.

Тодруулбал, мэдээлэл технологи, цахим аюулгүй байдал, инновацийн чиглэлээр богино хугацаанд оюутан сургах боломж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн кембриджийн сургалтыг эх орондоо нутагшуулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлыг ярилцсан.

Мөн уул уурхайн чиглэлээр тэргүүлэх орны нэг болох Канад улсын Бритиш Коламбиа сургуулийн технологийг ШУТИС-д нэвтрүүлэх нь өндөр ач холбогдолтой гэж хэлж байлаа. Тодруулбал, уул уурхай хөгжиж буй өнөө үед мэргэжлийн боловсон хүчин бэлтгэснээр ашигт малтмалынхаа нөөцийг таамгаар тодорхойлохгүй, грамм бүрээр тогтоодог мэргэжилтэнтэй болох аж. Үүнээс гадна Канад улс нь уур амьсгалын хувьд Монгол оронтой төстэй учир хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч, ХААИС-ийг түшиглэх асуудлыг ч хөндөв.

Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд тус улсад сургалтын 50 хувийн хөнгөлөлттэйгөөр 10 оюутан сургах боломж нөхцөл байгааг дуулгаж, төлбөрт зарцуулах 160 мянган долларын асуудлыг төсвөөр дамжуулан шийдэх боломж байгаа эсэхийг лавлалаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Эрдэм мэдлэгтэй боловсон хүчин ирээдүйд улс орныг хөгжүүлэх учраас дэлхийн жишигт нийцсэн сургалт явуулж, мэдлэг олгох асуудлыг тавьж байгаа. Уул уурхай хөгжиж байгаа өнөө үед чадварлаг мэргэжилтэн бэлтгэх нь зайлшгүй хэрэгтэй болчихоод байна. Тиймээс та бүхний хэлж байгаа санал болгоныг анхааралтай авч үзэх болно.

Яамны зүгээс гадаадад өндөр технологи, инновацийн мэргэжилтэн бэлтгэхийг зорьж, оюутан солилцоо, Засгийн газрын тэтгэлгээр сургаж байгаа. Канад, Швед улсад сургах боломж байгаа бол татгалзах зүйлгүй. Хамтран ажиллах бүх боломжийг дэмжиж, туслах болно” гэж хэллээ.

Мөн Бритиш Коламбиа сургуулийн технологийг ШУТИС-д, хөдөө аж ахуйн чиглэлээр ХААИС-тай хамтрахад ямар ч саад байхгүй гэсэн юм.

Түүнчлэн Канад улсад 50 хувийн тэтгэлэгтэй 10 оюутан сургах төлбөрийг яаралтай шийдэх асуудлыг судалж, төсвөөс хэрхэн гарах боломжтойг ярилцахаар боллоо. 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x