Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Орос-Монголын хамтарсан хээрийн сургуулилалтад 1,000 гаруй цэрэг оролцоно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ирэх сарын эхний хагаст зохион байгуулагдах “Сэлэнгэ -2018” хээрийн сургуулилалтад Орос-Монголын нийт 1,000 гаруй цэргийн алба хаагч оролцоно гэж ОХУ-ын Зүүн Бүсийн цэргийн тойрог Даваа гарагт мэдээлжээ.

Уг арга хэмжээг Буриадын БНУ-д байрлах Бурдуны цэргийн сургуулилалтын талбайд зохион байгуулахаар болсон байна.

Хоёр улсын цэргүүд террористуудтай тулалдах даалгавар биелүүлж, агаарын десантын цэргүүдтэй тактикийн хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөжээ.

Мөн талууд сургуулилалтын хажуугаар хамтарсан урлаг, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар хөтөлбөрт тусгасан байна.

 

Эх сурвалж: ТАСС