Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Audi компани анхны бүрэн цахилгаан SUV загвараа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Audi компани өөрийн анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй SUV загварын e-tron автомашиныг танилцуулж, захиалгын сувгаа нээжээ.

Шинэ автомашин 2019 оны хоёрдугаар улиралд АНУ-ын зах зээлд түрүүлж гарах гэнэ. Таван суудалтай, хос хөдөлгүүртэй, дөрвөн дугуй хөтлөгчтэй e-tron нь бүрэн цэнэглэлтээр 400 км зам туулах үзүүлэлтийг Европ стандартын шалгуураар харуулжээ. Одоогоор АНУ-ын стандарт шалгуураар ороогүй байгаа гэнэ.

Үүнээс гадна Audi e-tron дээд тал нь 200 км/цаг хүртэл хурдлах, 5.5 секундэд 0-ээс 96 км/цаг хүртэл хурд авах чадалтай бол DC ангиллын түргэн цэнэглэгчээр 30 минутын хугацаанд 80 хувь хүртэл цэнэглэгддэг 95 кВатт/цаг багтаамжтай баттерейг агуулжээ.

Салонд байрлах хурууны даралт мэдрэгчтэй хоёр дэлгэцээр бараг бүх зүйлсийг удирдаж болохоос гадна Amazon Alexa дуу хоолойгоор удирдагдах ухаалаг туслагчийг суулгаж өгсөн байна.

 
 
 
 

 

Эх сурвалж: Business Insider