Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бархүү: Охидууд ирээдүйн нөхрөө ааваараа төсөөлдөг болохоор би маш их хичээдэг

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын ард түмний дунд “Барааг барах уу?” гэж өөрийнхөө авьяас, хичээл зүтгэлийг дархалсан залуу бол “Х Түц” продакшны жүжигчин Төрбатын Бархүү юм. Түүний талаар бид дэндүү их мэддэг хэрнээ мэддэггүй сэдвүүд болох жендерийн талаар ямар бодолтой байдаг, охидуудтай аав нарын яриа, сэтгэлд хамгийн их хоногшсон дүр зэргийг энд ярилцлаа. 

Энэхүү ярилцлагыг танд Юнителийн “ДААМ” картын урамшууллын хүрээнд хүргэж байна.

- “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг, “Солиот эх” кино жүжигчин Бархүүг “нээсэн” гэвэл та санал нийлэх үү?

- Би “Солиот эх” киноны Зэрмийн дүрдээ хайртай. Энэ дүрээрээ өөрийгөө задалж, өөрийгөө өөрөөр харуулж чадсан гэж хэлж болно. Энэ кинонд тоглосон нь жүжигчин хүний хувьд ховор аз завшаан гэж боддог. “Яг түүн шиг шоу”-ны хувьд ч долоо хоног бүр нэг өөр хүний амьдрал, уран бүтээлээр амьдарч, 10 өөр дүр төрхийг бүтээж, үзэгч олонтойгоо уулзана гэдэг нэр төрийн хэрэг байсан.

- “Солиот эх” кино Монголын болон Дэлхийн зах зээлд амжилттай гарсан тухайд?

- “Солиот эх” киног Солонгост гаргах санал ирсний дагуу БНСУ-ын Бусан хотод Монголоос анх удаа кино гаргасан байгаа. Дараагаар нь Америк, Европт байгаа Монголчууддаа уран бүтээлээ хүргэсэн. Хүний нутагт, гэрийнхнээсээ хол байгаа олон ч хүний сэтгэлийн утсыг хөндөж, ээжтэйгээ уулзсан мэт боллоо гэж хэлж байсан. Үзэгчид маань мэдэж байгаа байх.

Чиндао-д болсон кино наадмаас Одончимэг маань “Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин” шагналыг авсан. Хятадаас нэг жилд 30 кино бүтээлд Хятадын зах зээлд гарах эрх өгдгөөс “Солиот эх” кино тэр чансааг хангаж, зах зээлд амжилттай нэвтэрсэн нь кино багийнхны хувьд том баяр болсон. Одоо Вьетнам, Тажикстаны кино наадамд оролцохоор бэлтгэл хангаж байна.

- 20 настай өөртөө өгөх зөвлөгөө?

- 20 настай Бараа, чи нэгдүгээрт Англи хэлийг, хоёрдугаарт Хятад хэлийг маш сайн сураарай гэж хэлнэ дээ. Хүн ер нь нийгмийн амьтан болохоор заавал тоондоо сайн байх гээд хэрэггүй, хамгийн гол нь хэл, харилцаа чухал. 

- Та хүний ямар зан чанарт илүү их сэтгэл хөдөлдөг вэ?

- Хүнийг ялгаж харьцдаггүй хүн таалагддаг. Бусдыг хөрөнгө мөнгө, мэдлэг боловсрол, нас хүйсээр нь ялгаж харьцдаггүй хүнийг жинхэнэ эр хүн гэж ойлгодог. Бид чинь бие биенээ хүндэлж, хүндлүүлэх ёстой нийгмийн амьтад шүү дээ. 

- Та юунд хөглөгдөж, юунаас урам зориг авдаг вэ?

- Хүүхэд гайхалтай ертөнц. Бяцхан Сүнигээс л эрч хүч, урам зориг, онгод хийморь, гэрэл гэгээ юу байдаг сайхан бүхнийг авч байна даа. Аав нар ер нь хүүхдээрээ хөглөгдөх нь их байх шүү. /Инээв/

- Та охинтой аав нарт юуг хэлмээр санагддаг вэ?

- Хүн эцэг эх болсон бол хүүхдийнхээ хажууд өөрийгөө хянаж, цэгнэх хэрэгтэй. Тамхи татдаг бол татахаа больж, архи уудаг бол уухаа больж, ухаантай, ухамсартай л амьдраасай гэж хүсдэг. Хүүхдийнхээ хичээлийг давтуулж, хэрвээ амжаагүй бол заавал шахаж шаардалгүй, амрах цагт амрааж, тоглох цагт тоглуулж, хажууд нь хайрлаж, халамжилж эцэг шиг эцэг байгаасай гэж хүсдэг. Охидууд аав шигээ хүнтэй сууна гэдэг, тэгэхээр өөрөө өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь байж, ирээдүйд төсөөлөх нөхрийг нь ааваараа төсөөлөхөд нүүр бардам байхыг хүсдэг. Хүүхэд бол цав цагаан цаас. Энэ ариун цагаан цаасан дээр дандаа эерэг, сайхан дурсамж бүтээж байгаарай гэж хэлэхийг хүсэж байна. 

- Таны гэр бүлдээ баримталдаг гол зарчим юу вэ?

- Аль болох гэр бүлдээ их цаг зарцуулахыг хүсдэг. Би нэг удаа охиндоо “6 уулын үлгэр” зохиогоод ярьж өгсөн юм. Тэрнээс хойш Сүни “6 уулын үлгэр” л гоё, энэ үлгэрийг л сонсоно гэдэг болсон. Уул бүрт өөр үйл явдал өрнөнө, мангас дайсныг давж, ханхүү гүнж дээрээ ирж байгаа тухай гардаг юм. Орой бүр өмнөх өдрөөс өөр үйл явдал зохиож ярихаар сүүлдээ таарах амьтан олдохгүй болно шүү дээ. /инэээв/ Хамгийн гол нь чанартай цагийг гэр бүлдээ гаргахыг л хичээдэг дээ. 

- Та эрэгтэй хүн эмэгтэй хүн эрх тэгш байх тал дээр ямар бодолтой байдаг вэ?

- Хүн бүхэн эрх тэгш, эн тэнцүү. Тиймээс өмнөх үеийн эцгийн эрхт ёсыг дурдалгүй, одоо үедээ, энэ цаг мөчдөө амьдрах чухал. Би багадаа хүмүүс яагаад зүгээр л бие биенээ ойлгоод, хүндлээд, хайрлаж болдоггүй байнаа гэж боддог байсан. Бид хоёр адилхан оройтож, хамт амардаг. Гэрийн ажлаа ч хамтдаа хийдэг. Бие биенээ яг адилхан, яг тэнцүү гэж бодох үед бүх зүйл илүү хялбар болдог санагддаг. 

- Та орчин цагийн хамгийн ДААМ залууг өөрийнхөөрөө тодорхойлвол?

- Хүн өөрийн үйлдэл болоод гарах үр дүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Өнөөдрийн хийсэн бүхэн маргааш ямар үр дүн авчирах вэ? Үр дүнг дандаа зөв зүйлрүү хандуулж чаддаг, хүнийг ялгахгүй харьцдаг хүнийг жинхэнэ ДААМ залуу гэж ойлгодог. 

- “Алтан өндөг” кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэ киног үзэх гэж буй үзэгчдийг спойлордохгүй хэрнээ кино үзэхийн өмнө заавал мэдэх зүйл байгаа юу?

- “Алтан өндөг” бол одоогоос 3 жилийн өмнө бүтсэн уран бүтээл. Зураг авалтын 90 хувийг  хилийн чанадад зураг авалт хийсэн. Үлдсэн 10 хувийг Монголын шувуун ферм дээр зураг авсан байгаа. Киноны дүрүүдийн хувьд ч сонирхолтой. Өвөр Монголын алдарт дуучин, жүжигчид тоглосон. “Алтан өндөг” киног үзээд гоё мэдрэмж авна л гэж хэлэх байна. 

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.