Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хоёр Солонгосын удирдагчид Пёньянд тэврэлдэн уулзлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өнөөдөр өглөө тусгай үүргийн нисэх онгоцоор Сөүлээс хөөрч, 20 минут орчмын дараа Хойд Солонгосын нийслэл Пёньянд газарджээ.

Мүүн Жэ Инийг гэргийнх нь хамт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мөн гэргийн хамт угтан авсан байна.

Ингэснээр хоёр Солонгосын удирдагчид энэ онд гурав дахь удаагаа нүүр тулан уулзаж байгаа юм. Тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг түргэсгэх, харилцан дайсагналаа зогсоож, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хоёр өдрийн турш хэлэлцэнэ.

Мүүн Жэ Инийг дагалдан 110 орчим хүн ирсний дотор Өмнөд Солонгосын Samsung, Hyundai, LG, Lotte зэрэг томоохон компаниудын удирдагчид багтаж байна.

Үүнээс өмнө Ням гарагт Өмнөдийн 90 орчим албаны хүн түрүүлж Пёньянд ирээд байгаа юм. Өмнөх хоёр уулзалт хилийн Панмунжом тосгонд болж байсан бол энэ удаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин анх удаа Хойд Солонгосын нийслэлд хөл тавьж байна.

Эх сурвалж: Russia Today, Xinhua