Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Замын хөдөлгөөнд буруу оролцсоноос ямар аюултай нөхцөл үүсдэгийг "бодитоор" харууллаа

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эцэг эх, хүүхэд багачуудад зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан нөхцөл, зам тээврийн ослын хор уршиг, түүнээс үүдэн гарах хор хохирол, гэмтэл бэртлийн талаар болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох талаар бодит “ҮЗҮҮЛЭН СУРГАЛТ”-ыг гурван өдрийн турш зохион байгуулж өнгөрлөө.

Өнөөдрийн сургалтад Улаанбаатар хотын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн урдах замыг тусгайлан бэлтгэн тохижуулж, сургуулийн нийт 200 орчим хүүхэд оролцсон бөгөөд Монгол Улсын гавъяат тамирчин, Их Аварга Асашёорюү Дагвадорж, СТА жүжигчин Э.Цолмонбаяр нар хамтран хөтлөн явууллаа. 

Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан "Монгол Улсад жилд 600 орчим хүн зам тээврийн ослоор нас бардаг гэсэн тооцоо гардаг. Эдгээр хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдүүд байдаг ба бага насны хүүхдүүд дийлэнх хувийг эзэлж байна. Зам тээврийн ослоор амиа алдагсдын тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Тийм ч учраас зам тээврийн осол ямар шалтгаанаас болж гардаг, хүүхэд болон эцэг эхчүүдийн буруу үйлдлээс болж ямар аюултай нөхцөл байдал үүсдэг талаар хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд бодит байдлаар харуулах нь хамгийн үр дүнтэй арга юм" гэлээ.

ФОТО:

Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг