Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн их наадмаас Монголын тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ

ikon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн XIII их наадамд Монгол Улсаа төлөөлөн Онцгой байдлын байгууллагын 28 алба хаагч, долоон төрлөөр оролцож байна.

БНСУ-ын Чүнжү хотноо зохион байгуулагдаж буй тус наадмаас манай баг тамирчид гар бөмбөгийн төрөлд хүрэл, шатрын тэмцээний төрөлд мөн хүрэл медаль хүртээд байсан юм.

 
 

Харин өнөөдрийн байдлаар чөлөөт бөх болон гүйлтийн төрөлд алтан медаль хүртэж, Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн XIII их наадмаас нийт хоёр алт, хоёр хүрэл хүртлээ.

 

 

Эх сурвалж: ОБЕГ