2021/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
17:00
S30
26°
18:00
S30
25°
19:00
S30
24°
20:00
S30
22°
21:00
S29
20°
22:00
S29
18°
23:00
S29
17°
00:00
S29
17°
01:00
S29
16°
02:00
S31
15°
03:00
S31
14°
04:00
S29
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Венесуэль улс 1990-ээд оноос хойш анх удаагаа газрын тосны ордыг хувийн команиудад өгөх гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг

Венесуэль улс газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд доод тал нь долоон талбайг хувийн компаниудад эзэмшүүлэхээр бэлдэж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Хамгийн сүүлд 1990-ээд оны үед ийм шийдвэр гарч байсан бөгөөд социалист Уго Чавез төрийн эрхэнд гарсны дараа зөвхөн төрийн өмчит PDVSA газрын тосны компанид бүх орд, талбайг төвлөрүүлдэг болсон юм.

Хувийн компаниудад зургаан жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрээний загвар Венесуэлийн засгийн газарт хэлэлцэгдэж байгааг мэдээлжээ.

Хувийн компаниуд өөрийн хүч хөрөнгөөр олборлолт явуулах бөгөөд олборлосон газрын тосыг нь PDVSA компани худалдаж авах гэнэ.

Одоогоор 14 компани уг боломжийг ашиглахаар шалгараад байгаагийн долоогийнх нь нэр ил болсон байна. Тэдний тав нь Венесуэль, нэг Панам, нэг Хятадын компани байгаа гэнэ.

Гэхдээ эдийн засаг нь гүн хямралд ороод байгаа Венесуэльд бизнес хийх маш их эрсдэлтэйд тооцогдож байна. Чавезын үед бүх гадаадын компаниуд тус улсаас гарч явсан. АНУ-ын тавьсан эдийн засгийн хориг тэднийг эргэн ирэхэд саад болж байна. Үүнийг шийдээд ирлээ гэхэд социалист чиг баримжаатай Венесуэлийн эрх баригчидтай хэл амаа ололцож ажиллах хэцүү.

Ямар ч байсан бүх эдийн засгийн салбараа төрийн мэдэлд авдаг Венесуэлийн эрх баригчид анх удаа хувийнханд хандах болсон нь эерэг өөрчлөлт байж магадгүй юм.

Өнгөрсөн долдугаар сард Венесуэлийн газрын тосны олборлолт өдөрт 1.278 сая барель болж буурсан. Энэ үзүүлэлт 2016 онд дунджаар 2.154 сая, 2017 онд дунджаар 1.911 сая барель байсан юм.

 

Эх сурвалж: Business Insider

 

x