Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар цас орно

Үндэсний шуудан сонин
2018 оны 9 сарын 17
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр баруун аймгийн нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгийн нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, уулархаг нутгаар цас орно.

18-нд салхи зарим газраар секундэд 15-17 метр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм хүрнэ.

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Маргааш баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Зураг