Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд Монголоос 9,600 хүн Өмнөд Солонгост эмчлүүлж, улс орнуудаас 5 дугаарт жагсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн олон улс орны иргэдийн Өмнөд Солонгосыг зорих нэг шалтгаан нь эрүүл мэндийн үйлчилгээ авах байдаг.

Албаны тоо баримтад өгүүлснээр өнгөрсөн онд Монголоос 9,600 иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Сөүл хотод ирж, ийм зорилготой жуулчдын тоогоор бусад улс орнуудаас тавдугаарт жагссан байна.

Тиймээс Сөүл хотын захиргаа Монголын хэвлэл мэдээллийнхэн, гол үйлчлүүлэгчдэд зориулсан танилцуулга аялалыг зохион байгуулахаар болсон гэнэ.

Мөн Солонгосын Аялал Жуулчлалын Байгууллагын (KTO) 2015 оны тоо баримтад өгүүлснээр Монголын жуулчид дунджаар 35.6 хоногийг Өмнөд Солонгост өнгөрүүлдэг нь бусад бүх улс орнуудын эрүүл мэндийн жуулчдын дундаж болох 17.7 хоногоос хоёр дахин илүү байгаа ажээ.

Монголчууд үүнээс 10.1 хоногийг нь газар үзэх, худалдаа наймаа хийхэд зориулдаг гэнэ. 

 

Эх сурвалж: Korea Herald