Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын эрх баригчид Монгол тэргүүтэй олон улсын биеэ үнэлэгчдийн сүлжээг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Малайзын цагаачлалын албаныхан WeChat сүлжээгээр гадаадын 8 орны бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж байсан нууц бүлэглэлийг Баасан, Бямба гарагуудад явуулсан ажиллагааны үеэр илрүүлжээ.

Тус улсын Селангор мужийн Субан Жаяа, Петалин Жаяа хотуудад явуулсан ажиллагааны үеэр нийт 26 эмэгтэй, тэднийг зуучилдаг байсан хоёр Бангладеш эрэгтэй, нутгийн дөрвөн эрэгтэйг баривчилсан тухай цагаачлалын албаны захирал Датук Сери Мустафар Али мэдэгдсэн байна.

Гадаад биеэ үнэлэгчид нь Монгол, Узбекистан, Киргизистан, Казахстан, Хятад, Тайланд, Вьетнам, Иноднезийн иргэд байжээ.

Гэхдээ WeChat сүлжээгээр тэднийг Япон, Солонгос эмэгтэйчүүд гэж сурталчилдаг байсан гэнэ.

Баасан гарагт Петалин Жаяа хотын зочид буудлын өрөөнүүдэд шалгалт явуулахад есөн Монгол, нэг Киргиз, нэг Узбек, хоёр Хятад, нэг Вьетнам биеэ үнэлэгч баривчлагдсан байна.

Маргааш нь буюу Бямба гарагт Субан Жаяа хотод ажиллахдаа дөрвөн Монгол, гурван Хятад, хоёр Индонез, нэг Казах, нэг Тайланд, нэг Вьетнам биеэ үнэлэгчийг зуучлагч эрэгтэйчүүдийн хамт баривчилжээ.

Тэд 45 минутын хугацаанд үйлчилгээ үзүүлсний төлбөрт 300-450 малайз ринггит ($72-$108) авдаг байсан гэнэ.

Биеэ үнэлэгчдийн сүлжээг сэжигтнүүдийн мэдээлэл дээр үндэслэж илрүүлснийг Малайзын цагаачлалын алба мэдээлсэн байна. Баривчлагдсан этгээдүүдэд Малайзын хуулийн дагуу арга хэмжээ авна гэж Мустафар Али сэтгүүлчдэд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Malay Mail, The Start Online