2020/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.50₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
19:00
S31
14°
20:00
S31
11°
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээн болж байна

open.parliament.mn
2018 оны 9 сарын 15
open.parliament.mn
Зураг

Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээнийг өнөөдөр (2018.09.15) Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулж байна.

Энэхүү шатрын тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулах их сургууль, Монголын Нотариатчдын танхим, Монголын Олон Улсын ба Үндэсний арбитр, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо, Монголын Цагадаагийн ахмадын холбоо зэрэг 14 байгууллагын 60 орчим шатарчид оролцож байгаа юм. Үүнээс нэг байгууллагаас гурван эрэгтэй, нэг эмэгтэй шатарчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

 

Улсын Их Хурлын Тамгын газраас УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Алтан-Оч (ОУХМ), Г.Чулуун (Спортын мастер), Д.Ламжав (Спортын мастер) гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл хэлсэн үгэндээ, “Монгол Улсад оюуны спортын нэг төрөл болох шатрын спорт хөгжиж байгаад баяртай байна. Өнөөдөр Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага байгуулагдсаны 90 жилийн ой тохиог тохиолдуулан энэ сахйан тэмцээнийг зохион байгуулж байна. Нийт 14 баг оролцож байна. Шатрыг манайхан нийтлэгээр ганцаарчилсан спортын төрөл гэж ойлгодог бол өнөөдөр багийн төрлөөр тоглож байна. Монголчууд оюуны чадамж маш өндөр байдаг.

Тийм учраас шатрыг сурснаараа хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй дэлхийд улс орныхоо нэрийг гаргасан олон сайхан шатарчдыг төрүүлэн гаргахад чухал ач холбогдолтой. Түүнчлэн Улсын Их Хуралд шатрын лобби бүлэг хүртэл байгуулагдаад шатрын спортыг дэмжих тал дээр идэвх санаачилгатай ажиллаж байна.

Оюуны спортыг дэмжих ордон байгуулахаар санал гаргаад явж байна.   Үүнийг бодит ажил хэрэг болгож чадвал олон сайхан үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд нийт өмгөөлөгчид болон хуулийн байгууллагынханд Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэсэн.  

 

Уг тэмцээнийг швейцарь системээр долоон өрөг тоглохоор зохион байгуулсан бөгөөд багаараа тоглож байгаагаараа онцлог юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

x