Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар Монгол Улсын 2019 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэж байна. Хуралдаан 10:00 цагт эхэлсэн.

Өнөөдөр 15:00 цагаас эхлэх Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрт орохоосоо өмнө ийнхүү хуралдаж, ажил хаялт зарлаад буй боловсрол, шижлэх ухааны салбарынхны шаардлагыг хэлэлцэж байгаа бололтой.

Засгийн газраас 2018 онд төрийн албан хаагчдад олгох урамшууллын 56.4 тэрбум төгрөгийг үндсэн цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн. Энэ онд төрийн албан хаагчдын цалинг 56.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь 2019 оны төсөвт 165.0 тэрбум төгрөгийн зардал болж тусч байгаа ажээ. Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд 1.0 их наяд төгрөг нэмж шаардагдана. Төсөвт ийм хөрөнгийн боломж хомс байгааг байгаа гээд Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоохыг хүссэн. 

Түүнчлэн улс орны эдийн засийн байдал багш нарын шаардсан хэмжээгээр цалинг нэмэгдүүлэх боломжгүй хэмээн өчигдөр холбогдох яамдууд мэдэгдэл гаргасан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас цалингаа нэмүүлэхээр ажил хаяад буй боловсрол, шинжлэх ухааны салбарынхныг Ерөнхийлөгч дэмжиж байгааг мэдэгдээд, цалин нэмэх боломж байгаа хэмээн үзэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр шаардлага хүргүүлсэн.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.