2018/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,521.27₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B34
УЛААНБААТАР
13°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
18:00
S44
19:00
S44
20:00
S44
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-2°
00:00
S32
-3°
01:00
S32
-4°
02:00
S32
-5°
03:00
S32
-6°
04:00
S32
-7°
05:00
S32
-7°

ЕСБХ-ийн банк санхүүгийн салбарыг 45 сая еврогоор нэмж санхүүжүүлэх сонирхолтой байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 9 сарын 14
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Европын сэргээн босголт хөгжлийн банк Монгол банктай хамтран Жижиг, дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр буюу RSBP-ийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр боллоо. Өнөөдөр нээлтээ хийсэн энэхүү төслийн өгөөж Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шууд хүрэх юм. Тодруулбал, RSBP-ийн хүрээнд ЕСБХ-ийн банк мэдлэг хуваалцах, солилцох цахим  индэрийг манай улсын дотоодын санхүүгийн байгууллагуудад нээлттэй болгож, зээлийн судалгаа, банкны үйлчилгээ, ЖДБ-ийн санхүүтэй холбоотой бүхий л төрлийн судалгаа, ном, сургалтуудыг авах боломжийг бүрдүүлж байна. 

Төслийн нээлтэд Монголбанк болон ЕХСБ-ын банкны бүс хариуцсан төлөөллүүд оролцсон. Нээлтийн үеэр тэдний хэлсэн голлох эшлэлүүдийг хүргэе. 

 
Гэрэл зургийг MPA.mn

ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко:

  • ЕСБХ-ийн банк Ази Номхон далайн орнуудын санхүүгийн салбарт зориулсан үйл ажиллагааныхаа хүрээнд олон жилийн турш хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан энэхүү төслийг Монголд хэрэгжүүлэх гэж байна. 
  • Зах зээлийн эдийн засгийн хамгийн чухал элемент нь жижиг, дунд үйлдвэрлэл. Тэд ажлын байр бий болгож, инноваци авчирж, эдийн засгийн орчныг бүрэлдүүлж байдаг. 
  • ЖДБ-ийн хамгийн хүндрэлтэй бэрхшээл нь санхүүжилт олох. Тиймээс тэдэнд санхүүжилт олж авахад нь тусалж, хувь нэмрээ оруулах зорилготой.
  • Дижитал бизнесийн шинэ боломжууд, технологийн боломжуудыг банкны салбарт олгоход анхаарна.
  • Бүсийн чанартай хэрэгжүүлж байгаа энэ төслийг бид 2021 он хүртэл хэрэгжүүлэхээр нарийн төлөвлөсөн. Үр дүнгээс хамааран цаашид хэрэгжүүлэх эсэхийг шийднэ.   
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Ж.Ганбаатар:

  • ҮСХ-ны 2018 оны зургаадугаар сарын судалгаагаар Монголд 83,000 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 85 хувь нь 1-9 ажилтантай гэсэн тоо байгаа. Өөрөөр хэлбэл, жижиг компаниуд эдийн засгийг авч явж байна.
  • Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөтлөхөд жижиг, дунд бизнес эрхлэгчид маш чухал. 
  • Монголын түүчээ компаниуд жижиг бизнесийнхнээ дэмжих хэрэгтэй. 
  • “Оюутолгой” компанид бэлтгэн нийлүүлэгчид анх ихэвчлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан бол өнөөдөр нарийн технологийн бүтээгдэхүүнүүд нийлүүлдэг болсон
  • Засгийн газраас гаргасан нэг чухал санаачилга бол хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх болсон явдал. 
  • Вьетнам хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд 5000 бүртгэл хийсэн бол Монгол Улс өнгөрсөн жил гаруйн хугацаанд 250,000 бүртгэл хийсэн. 
  • Жижиг, дунд бизнес хөгжөөд зээл авах хэрэгтэй болоход заавал үл хөдлөх биш, хөдлөх хөрөнгө барьцаалах боломж бүрдэх юм. 
 
Гэрэл зургийг MPA.mn

ЕСБХБ-наас Казахстан ба Монгол Улсын санхүүгийн байгууллага хариуцсан бизнесийн удирдагч Татьяана Тё:

  • ЕСБХБ зөвхөн зээл олгоод зогсохгүй арга зүй, техникийн туслалцаа үзүүлдэг.
  • Улс төрийн эрсдэлийг бууруулах, инновацийг дэмжиж ажиллахыг хичээдэг. 
  • Санхүүгийн байгууллагын дэмжлэг гэдэг нь оновчтой арга гэж үзэж байна. 
  • Сүүлийн 12 жилд бидний дотоодын санхүүгийн байгууллагуудад оруулсан мөнгө 220 сая еврогоор хэмжигдэж байна. Яг одоогийн байдлаар 17 хэлцэл бүхий 125 сая еврогийн төсөл хэрэгжиж буй. Энэ жил 45 сая еврогоор нэмж санхүүжүүлэх сонирхолтой байгаа. 
  • Бид жижиг, дунд бизнесийг дэмжих бодлогын тал дээр нөлөөлөхөөс гадна Сангийн яамтай хамтран ажиллаж байна. 
 
Гэрэл зургийг MPA.mn

ЕСБХБ-ны Бүсийн тэргүүн, дэд захирал Нодира Мансурова:

  • Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах хэрэгтэй. 
  • Европын холбоо манай зөвлөх үйлчилгээний төслийг санхүүжүүлж байгаа. 
  • ЕСБХБ нь ЖДБ-ийн өсөлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн. 
  • Төслийн хүрээнд зээлийн шугам нээж ажиллуулах, эрсдэлийг хуваах бүтээгдэхүүнээр дамжуулан шууд санхүүжилт олгож байна
  • Эрсдэлийг хуваах гэдэг нь бичил компани өсөхийн хэрээр том зээл авах хэрэгцээ гарах бүрт нь зээл авах боломж олгож байгаа. Бид энэ зээлийн эрсдэлийг банктай хувааж үүрч байгаа.
  • Банк, санхүүгийн байгууллагуудад сургалт хийж, чадавхыг бэхжүүлсний эцсийн үр дүн жижиг, дунд бизнест очно
  • Монголд маш амжилттай хэрэгжсэн төсөл бол Doctor авто сүлжээ. Бидний зөвлөх үйлчилгээг зөв ашиглаж, хүлээн авснаар зах зээл дээр лидер болж чадсан. 
x