Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Volkswagen домогт Beetle автомашиныхаа үйлдвэрлэлийг 80 жилийн дараа зогсоохоор боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen домогт Beetle загвараа дахин үйлдвэрлэхгүй болж байгаагаа өчигдөр зарлажээ.

Анх 1938 онд буюу Гитлерийн засаглалын үед үйлдвэрлэж эхэлж байсан Beetle-ийн сүүлчийнхийг 2019 оны долдугаар сард Мексикийн Пуэбла муж дахь үйлдвэрээс гаргахаар болсон байна.

Ингэснээр тус компани SUV болон Crossover ангиллын автомашинуудыг үйлдвэрлэхэд бүх анхаарлаа хандуулах ажээ.

1960-аад оны үед нэг жилд 423,000 Beetle АНУ-ын зах зээлд зарагдаж байсан нь энэ бүтээгдэхүүний дээд амжилт юм. Харин өнгөрсөн онд ердөө 15,000 орчмыг заржээ.

 

Эх сурвалж: Business Insider