Онцгой Байдлын Ерөнхий Газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохой ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх зорилгоор Эрэлч нохойн албыг байгуулсан билээ.
Тус албанаас зохион байгуулсан эрэн хайх, аврах чиглэлээр эрэлч нохдыг сургах, алба хаагчдыг нохойн хөтөчөөр бэлтгэх сургалт зургаан сарын хугацаанд үргэлжлэн амжилттай өндөрлөжээ.
Сургалтад Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105, Дорнод, Өмнөговь, Ховд, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Онцгой байдлын газруудаас нийт
Мэргэжлийн үнэмлэхийг ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар гардуулан өгч, амжилт хүссэн байна.
Онцгой байдлын байгууллагаас
Ингэснээр гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдал дээшилж, аливаа гамшиг ослын үед эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад цаг хэмнэх, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм байна.