Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр зарлагдах 500 ажлын байрны үеэр 1,072 хувьцааны данс нээнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармаг өнөөдөр МҮХАҮТ-д нээгдэнэ. Хөдөлмөрийн яармаг 14:00 цагаас нээгдэх бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Энэ үеэр 1,072 хувьцааны данс нээж өгөх аж.

50 аж ахуйн нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

Нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Мөн энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаагүй залуучууд ч оролцох боломжтой юм.