Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Candy ‘’Цахим мөнгө’’-ний үйлчилгээний нөхцөл шинэчлэгдэнэ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 14
Сурталчилгаа
 
 

Мобифинанс ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд 2010 оноос цахим мөнгөний MobiXpress үйлчилгээ, 2014 оноос Candy үйлчилгээгээр гар утсанд  байршсан цахим дансаар төлбөр тооцоо гүйцэтгэх, мөнгөн шилжүүлэг хийх, урамшуулал хүртэх боломж бүхий технологийн дэвшилтэт шийдлийг агуулсан цахим мөнгөний үйлчилгээний суурийг Монгол улсад анхлан амжилттай хэрэгжүүлээд байгаа билээ.

2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн  хэрэгжиж буй “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”  болон 2018 оны 02-р сарын 13-нд Монгол банкны ерөнхийлөгчийн А-45 тоот тушаалаар батлагдсан “Цахим мөнгөний журам” –аар Цахим мөнгө” нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт- төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий бэлэн бус төлбөрийн хэрэгслээр тооцогдож аливаа төлбөр тооцоонд чөлөөтэй ашиглагдах ба Монгол банкнаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд “Цахим мөнгөний үйлчилгээ” эрхлэх тухай заасан.

Хууль эрх зүй, зохицуулалтын өөрчлөлтийн хүрээнд Мобифинанс ББСБ нь цахим мөнгөний Candy үйлчилгээнийхээ нөхцөлд дараах өөрчлөлтүүд оруулах болсныг урьдчилан мэдэгдэж байна.

Candy үйлчилгээний нөхцлийн өөрчлөлт

  1. Гар утас ашиглаж буй бүх хэрэглэгчид (MobiCom, Skytel, Unitel, G-Mobile) Candy цахим мөнгөний үйлчилгээг ашиглах боломжтой.
  2. “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-н 35.3 “Нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна. Цахим мөнгөний доод нэгж нь нэг цахим мөнгө байна” заалтын дагуу Candy цахим мөнгөний нэгжийг бүхэл дүнд шилжүүлэн, цаашид гүйлгээг зөвхөн бүхэл дүнгээр хийнэ. Жишээ нь: Сandy дансны одоогийн үлдэгдэл 1,234.51 байгааг 1,235 болгон орон ахиулж өөрчилнө.
  3. Хэрэглэгч бүртгэлтэй эсвэл бүртгэлгүй нөхцлөөр үйлчилгээг ашиглана.
    1. Бүртгэлтэй хэрэглэгч: Candy үйлчилгээний гэрээг Мобикомын үйлчилгээний салбаруудад ирж байгуулна​
      • Нэг удаагийн гүйлгээний дээд хязгаар 1,000,000 (нэг сая) төгрөг
      • Өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар 3,000,000 (гурван сая) төгрөг
      • Candy дансандаа 50,000,000 (тавин сая) хүртэл төгрөгийг байршуулах​
    2. Бүртгэлгүй хэрэглэгч: Candy үйлчилгээнд Candy pay аппликейшнээр, www.candy.mn вэб хуудсаар болон мессэжээр бүртгүүлнэ.
      • Нэг удаагийн болон өдрийн гүйлгээний дээд хязгаар 20,000 (хорин мянга) төгрөг
      • Candy дансандаа 100,000 (нэг зуун мянга) хүртэл төгрөг байршуулах
  1. Candy үйлчилгээний гэрээт төлөөлөгч нь Мобифинанс ББСБ-ын нэрийн өмнөөс шинэ хэрэглэгчийн бүртгэл болон цахим мөнгөний үйлчилгээг хэсэгчлэн гүйцэтгэх хуулийн этгээд байна.

Финтек буюу технологийн дэвшилтэт санхүүгийн үйлчилгээний өргөн боломжийг хүртэж, цахим санхүүгийн хувьсалд CANDY үйлчилгээгээр түүчээлэн алхахыг уриалж байна.

 

  ~ МОБИФИНАНС ББСБ ~

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.