Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Германы цагдаа нүүрсний уурхай нээхийн тулд эсэргүүцэгчдийг ойгоос хүч хэрэглэн зайлуулав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Герман улс хэдийгээр цэвэр эрчим хүч ашиглах тал дээр амжилттай урагшилж байгаа ч нүүрс нөлөөгөө алдаагүй байгааг харуулсан үйл явдал өчигдөр болжээ.

Тус улсын Хойд Рейн-Вэтсфаль мужийн нутагт оршдог Хамбах ойн үлдсэн 200 акр газрыг байгаль орчныг хамгаалагчдаас чөлөөлөх ажиллагааг Германы цагдаагийн алба гүйцэтгэсэн байна.

Тус бүсэд RWE компани нүүрсний уурхай нээхийн тулд ой модыг огтлон цэвэрлэх гэж байгаа юм. Тэмцэгчид энэ ойг сүүлийн зургаан жилийн турш хамгаалж байгаа. Тэдний ихэнхийг өнгөрсөн оны есдүгээр сард цагдаа нар хүчээр зайлуулсан бол өчигдөр үлдсэн хүмүүсийг ойгоос гаргасан байна.

Орон нутгийн захиргааны төлөөлөгч хэвлэлд ярихдаа Хамбах ойг “хууль бусаар эзэгнэж байсан” тул хүч хэрэглэсэн гэжээ.

Герман улсын сэргээгдэх эрчим хүчний салбар том хэдий ч нүүрсний салбарынхан улс төрд хүчтэй нөлөөтэй байдаг. 2011 онд канцлерь Ангела Меркель цөмийн эрчим хүчний салбарыг 10 жилийн хугацаанд хязгаарлах шийдвэр гаргасан нь нүүрснийхэнд боломж олгосон юм.

Ингэснээр Герман улсын засгийн газар 2020 он гэхэд CO2-ын ялгаруулалтаа 1990 оны түвшнээс 40 хувь бууруулах зорилтоо хэрэгжүүлэх боломжгүй болсон. Байгаль орчны бодлого боловсруулдаг Agora Energiewende байгууллагын тодорхойлсноор 2017 оны есдүгээр сард Германы хүлэмжийн хийн хэмжээ 1990 оны түвшнээс 28 хувь буураад байжээ.

 

Эх сурвалж: Quartz