2018/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,580.79₮
B32
УЛААНБААТАР
-8°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B34
УЛААНБААТАР
-5°
|
-16°
18:00
S32
-15°
19:00
S32
-18°
20:00
S32
-19°
21:00
S32
-19°
22:00
S32
-20°
23:00
S32
-21°
00:00
S32
-21°
01:00
S32
-22°
02:00
S32
-23°
03:00
S32
-23°
04:00
S32
-23°
05:00
S32
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Өнөрмаа: Монголын тав дахь Соёлын элчээр сонгогдсондоо баярладаг

Р.Оюун
2018 оны 9 сарын 14
Зууны мэдээ

“Өөр зочин” булангийн энэ удаагийн зочноор Англи дахь Монгол Улсын соёлын элч, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын УЗ-ийн гишүүн, Соёл, урлагийн хорооны дарга Ж. Өнөрмааг урилаа.

-Монгол Улсын соёлын элч гэж ямар хүнийг хэлдэг юм бэ. Тэднийг хэрхэн шалгаруулдаг юм бол?

-Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, тухайн байгаа орноосоо Монголыг сонирхсон, Монголоос тухайн орныг сонирхож байгаа нэг чиглэлийн хүмүүсийг байгууллага, хувь хүнтэй нь холбож, тэдний харилцааг дэмжиж ажиллах үүрэгтэй.

Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын соёлын элчээр Монголын иргэн болон гадаадын иргэдийг таван жилийн хугацаатай өргөмжилдөг. Мөн нэг удаа улираан сонгож болно. Монгол Улсыг гадаадад идэвхтэй сурталчилж байгаа, Монголын төлөө зүрх сэтгэлтэй хүмүүсийг тодорхой шалгуураар томилдог. 39 элчийн долоо нь Монгол Улсын иргэн бусад нь гадаадын иргэд байгаа. Соёлын элч нарын дунд урлаг, спортын нэр хүндтэй хүмүүсээс гадна соёлын менежерүүд, монгол судлаач, гадааддаа нэр хүндтэй, ямар ч мэргэжлийн хүмүүс байдаг. Тухайлбал, 2017 онд Холливудын жүжигчин Ричард Гир Монгол Улсын соёлын элчээр томилогдсон байгаа.

-Сонирхсон хүмүүс ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой вэ?

-Бид урлаг соёл, түүх, хүмүүнлэг, спорт, шинжлэх ухаан гэсэн салбараар хоёр талын хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг. Монгол Улсаа ямар ч хэлбэрээр сурталчилж болдог. Ихэвчлэн Монголынхоо урлаг, соёлыг сурталчилдаг. Мөн бүтээлч салбарынхныг дэмждэг. Миний хувьд Англид олон жил амьдарсан болохоор англичуудын Монголын талаар юу сонирхож, хүсэж байгааг мэднэ. Тиймээс арга хэмжээгээ европын стандартад нийцүүлж, зорилтот бүлэг маань Монголд аялах боломжтой, мөн Монгол Улсад аялал жуулчлалыг татах, Монголын эерэг имижийг харуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

-Соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Энэ уулзалтын ач холбогдол юу вэ, ямар ур дүнд хүрэв?

-Анхдугаар чуулга уулзалтад 25 элч ирсэн байна. Бид нэг өдрийн турш Монгол Улсыг сурталчлахын тулд ямар ажил хийж болох вэ, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, уран бүтээлчид, бусад салбарын хүмүүстэй хэрхэн хамтарч ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Төрийн алба, Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын ажлын алба, Үндэсний брэндийн газар, БСШУСЯ, Гадаад харилцааны яамнаас хүмүүс ирж бидэнтэй ямар байдлаар хамтран ажиллах боломжтой талаар илтгэл, танилцуулга хийж санал солилцсон.

Мөн “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-тэй соёлын элч нар хамтран ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Яагаад гэвэл тухайн оронд байгаа монголчуудын ТББ-уудын төлөөллүүд ирсэн байгаа. Энэ хүмүүс тус улсад байгаа соёлын элч нартай танилцаад цаашид үйл ажиллагаагаа хамтарч явуулбал илүү үр дүнтэй, олныг хамарсан, агуулгаа тодорхойлсон ач холбогдолтой болно гэж үзээд ийм шийдвэр гаргасан байгаа.

-Өнөөдөр тулгамдаж байгаа ямар асуудал байна?

-Бид Гадаад харилцааны яамны Зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгслийнх нь нэг. Дээрх таван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаас гадна Монгол Улсынхаа жижиг, дунд үйлдвэр, бизнесүүдийг боломжтой бол дэмжинэ. Тухайн оронд суугаа Элчин сайдын яамтай хамтарч ажиллах үүрэгтэй байдаг. Тулгамдаж байгаа нэг асуудал нь санхүү. Боломжтой соёлын элч, өргөмжит консул нь өөрөөсөө хөрөнгө гаргаад сурталчилгааныхаа ажлыг байнга хийдэг.

Харин бидэн шиг соёлын менежерүүдийн хувьд Монгол Улсаас төсөв байдаггүй. Зөвхөн өргөмжлөл гэдэг утгаараа биднээс хариуцлага хүлээдэг. Хэдийгээр тусалъя, хамтарч ажиллая гэсэн ч өөрсдийнхөө эдийн засгийн хүрээнд багтааж үйл ажиллагаагаа явуулдаг болохоор жаахан хүндрэлтэй байдаг.

-Тэгэхээр соёлын элч нар маань цалингүй ажилладаг юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Өргөмжлөл гэдэг утгаараа цалингүй ажилладаг. Ихэвчлэн Монгол Улсын сурталчилгааг өмнө нь өөрсдөө бие даагаад хийж байсан хүмүүсийг урамшуулах, цаашид их зүйл хийгээрэй гэсэн үүднээс бодлогоор дэмжиж байгаа л даа. Хамгийн гол нь Зөөлөн хүчний бодлого Монгол Улсад тодорхой хэмжээгээр тасалдсан.

Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагаа 1995 оноос хойш байхгүй байгаад 2014-2015 онд Гадаад харилцааны яамнаас эргэн хараад гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрыг нээж соёлын элч нарыг томилж хамтран ажиллаж ирсэн.

-Соёлын элч нарт ялгарах онцлог гэж байдаг уу?

-Соёлын элч болгон ялгаатай. Нэг элч нь үзүүлбэрийн урлагт илүү анхаарал тавьж тоглолт зохион байгуулж байхад нөгөө соёлын элч уран зургийн үзэсгэлэнгээ дагнадаг байх жишээтэй.

-Та Англид олон жил ажиллаж, амьдарч байгаа гэлээ. Хэдэн онд соёлын элчээр сонгогдсон юм бэ?

-Би Англид 20 жил ажиллаж, амьдарч байна. Анх оюутан магистрынхаа сургалтад очиж байлаа. Төгсөөд Английн компанид ажиллаж байгаад өөрийн компанийг байгуулж тодорхой хугацаанд ажилласан. 2007 оноос Монгол Улсын иргэний хувьд, ямар ч монгол хүн улсаа сурталчилдаг элч болдгийн хувьд анх Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулж эхэлсэн.

Үзэсгэлэн болон соёл, монгол хоолны арга хэмжээг зохион байгуулж байгаад жил бүр уламжлал болон явдаг арга хэмжээнүүдэд Монгол Улсынхаа уран бүтээлчдийг авч ороод багаараа шагнал хүртэж байсан. Энэ үйл ажиллагаанд тулгуурлаад 2014 онд санал тавьж байхад Соёлын элчийн журамд зөвхөн гадаадын иргэн байна гэсэн заалттай байсан. Харин нэг жилийн дараа журамдаа өөрчлөлт оруулж Монгол Улсын болон гадаадын иргэд байх боломжтой гэснээр 2015 оноос хойш соёлын элчээр томилогдон ажиллаж байна.

Хамгийн анхны хүн нь Хакүхо аварга, тэгээд дуурийн дуучин Г.Ариунбаатар, балетчин Д.Алтанхуяг, олимпын аварга Н.Түвшинбаяр нарын дараа намайг соёлын менежер гэдгээр нь Монголын тав дахь соёлын элчээр сонгосонд баяртай байдаг.

-Таны ажигласнаар англичууд Монголын юуг илүү сонирхож асуудаг вэ?

-Англичууд аялах дуртай хүмүүс байдаг. Мөн хөрөнгө оруулагч их бий. Монголд ирсэн хүн эх оронд маань хайртай болоод буцдаг. Сүүлийн үед манай дуурь, дуу хөгжим, зан үйл, ахмадаа хүндэтгэдэг байдал, мэндлэх, хүндлэх ёсыг сонирхож, монгол хүний чадварыг үнэлдэг. Англид байгаа монголчууд Монголынхоо нэр хүндийг өндөрт өргөдөг.

-Та Англид ямар ажил эрхэлж байна?

-Би хэл, соёлын зөвлөхөөр ажиллаж байгаа. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх бизнесменүүд эсвэл Монголд аялах, ажлын  байраа нээх гэж байгаа компаниудад хэлний зөвлөгөө их хэрэгтэй байдаг. Тухайлбал, орчуулга, редакторлуулах, зах зээлийн судалгаа хийлгэх, имэйлийг хэрхэн бичих, нэрийг нь юу гэж дуудах вэ гэдгээс эхлээд зөвлөгөө өгнө.

Мөн соёлын элчийнхээ хувиар өөр арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Ихэвчлэн Английн ВВС-гийн радио, телевиз болон нэр хүндтэй байгууллагуудад Монгол Улсыг өндөр хэмжээнд сурталчлахын тулд Азийн өргөө гэсэн байгууллагатай холбоотой ажилладаг.

x