Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явцыг хэлэлцэнэ

ikon.mn
2018 оны 9 сарын 14
iKon.MN

Туушин зочид буудалд

09:00 цагаас Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих ЖДҮ-ийг бүс нутагт хөгжүүлэх төслийн нээлт.

Хангарьдын 14 давхарт 

09:00 цагаас НИТХ-ын Ээлжит бус хуралдаан болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл, Нийслэлийн хотын шуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, мөн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ. 

Блю Скай Зочид буудал, Кристал Танхим, 3 давхарт

09:00-17:30 цагт Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэгч талуудын уулзалт болно. Уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, яамдын төлөөлөл, ҮХГ-ын төлөөлөл, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид оролцоно. 

"Blue sky tower"-ийн "Daimond" танхимд

09:00-18:00 цагт "Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдүй" сэдэвт симпозиум болно. 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос ажил хаялттай холбогдуулан Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Монгол Улсын ногоон нам, Австрали улсын ногоон намын экспертүүдтэй хамтран "Уул уурхай, экологи байгал хамгаалах тухай" хэвлэлийн бага хурал болно.

Чингисийн талбайд

11:00 цагт "PQ" Олон улсын орчин үеийн театрын тайз, хувцас, архитекторын наадамд "АЗИОПА" бүтээлийг монгол туургатан уран бүтээлчид танилцуулах үйл ажиллагаа, Эрдэм шинжилгээний хурал, хамтарсан үзэсгэлэн болно. 

Зоонозын өвчин судлалын төвд

11:00 цагт Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн P53 төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламжаар нийт 669,397,776.00 төгрөгийн өртөг бүхий 25 тоног төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Монгол Улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:30 цагт МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ын дарга нар цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

МҮЭХ-ны байрны 4 давхарын хурлын зааланд 

12:00 цагт Монголын Эрүүл мэндийн ҮЭХ-оос цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.

Монголын Театрын музейн Кино танхимд 

12:00 цагт Монголын Театрын музей эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн болно. 

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд 

14:00 цагт Монголын тэргүүлэх 50 аж ахуйн нэгж 500 ажлын байр зарлах “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно.