Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ойд болсон хурим...

Б.Дөлгөөн
2018 оны 9 сарын 13
iKon.MN

Германы нэрт зураач, жүжигчин Ёост Фобектийн аав нь  дэлхийн хоёрдугаар дайн эхлэхийн өмнө буюу 1936 онд хүүхдүүддээ зориулан үлгэрийн ном бичжээ. Он цагийн уртад тэрхүү гайхамшигт үлгэр хэвлэгдсэн ч үгүй мартагдсан байж.

Харин энэ үлгэрийг Германд ажиллаж амьдардаг В.Сүрэнгэрэл гэх эмэгтэй хайж олоод германы сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр Монгол хэлнээ хөрвүүлэн 2005-2017 оны хооронд нийтдээ ~3000 ширхэг хэвлэж Монголынхоо хүүхэд багачуудад үнэ төлбөргүй тарааж байжээ.

2005 онд анхны хэвлэлт нь хийгдсэн энэхүү үлгэрийн номыг бүтээлцэхэд Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч Д.Давааням гар бие оролцсон байна. Үлгэрийн үзэл санаа нь хүн төрөлхтнийг хүрээлэн буй ахуй байгаль, ан амьтныг хайрлан хамгаалах, нутаг газрын ёс заншил баяр баясгалант амьдралаас харуулж байгаа нь өсвөр үеийнхний оюун санааны боловсролд чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.

Уг номыг Герман хэлнээс хөрвүүлсэн В.Сүрэнгэрэл буюу дуучин Гэрэл өөрийн шинэ уран бүтээл болох "Өөрийгөө бүү гээ" цомгийн танилцуулгыг энэ бямба гарагт УИД-ын урд байрлах Hi-Fi Records –т 12:00 цагаас хийж, арга хэмжээний үеэр "Өөрийгөө бүү гээ" цомог болон “Ойд болсон хурим” номноосоо бяцхан хүүхэд багачууддаа бэлэглэх юм байна.