Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс эхлэн Apple-ийн үйлдвэрлэх хамгийн хямд iPhone-ий загвар нь iPhone 7 боллоо

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Apple компани iPhone гар утасныхаа цоо шинэ гурван загварыг танилцуулсан. Тэгвэл үүнтэй зэрэгцэн өмнөх дөрвөн загвараа үйлдвэрлэхээ зогсоож байгааг мэдэгдсэн байна.

Эдгээр нь iPhone X, 6S, 6S Plus, SE загварууд юм.

iPhone X-ийн хувьд дөнгөж жилийн өмнө худалдаанд гарсан загвар. Гэхдээ сая зарласан iPhone Xs загвар нь түүнтэй ижил үнэтэй байгаа тул ноднингийн загварыг бүрэн орлож байгаа бололтой.

iPhone 6S болон SE загварууд нь чихэвчний оролт бүхий сүүлчийн загварууд байсан юм.

Одоо Apple компаниас зах зээлд нийлүүлэх iPhone-ий загварууд гэвэл iPhone 7, 7Plus, iPhone 8, 8Plus, iPhone Xr, Xs, Xs Max загварууд болж байна.

iPhone 7 загварын эхлэх үнийг $449, iPhone 8 загварынхыг $599 болгон бууруулжээ.

 

Эх сурвалж: Apple